Л.Элдэв-Очир: Байдал үнэхээр хүнд байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдах байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадсангүй.
Байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: УИХ-ын гишүүдийн бойкот үргэлжилсэн хэвээрээ байна. Өнөөдөр манай байнгын хороо хуралдах байсан боловч ирц хүрсэнгүй. Тиймээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулаа. Ирэх долоо хоногт тов гарах байх. Байнгын хорооны ажлын алба ирц бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Гишүүдтэй бүгдтэй нь холбогдож байгаа ч ирэхгүй байгаа учраас  байнгын хорооны хурал хойшилж байна.
Аль болохоор эв зүйгээ олсон гарц байх болов уу гэж бодож байна. Гишүүдэд хүлээлт байна. "гадуур гарч болохоо байлаа, хүний нүүр харж чадахаа байлаа" гээд л бие биенийгээ хараад сууж байна. Байдал үнэхээр хүнд байна. Дарга нарын ойлголцлоор асуудал шийдэгдэх болов уу. Энэ сарын 10-ны жагсаалын асуудал яригдаж байна. Үүнээс өмнө асуудлыг шийдэх болов уу л гэж бодож байна" гэсэн юм. 

itoim.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан