А.ГИТЛЕРИЙН ЗУРСАН ЗУРАГ ДУУДЛАГА ХУДАЛДААНААР ЗАРАГДСАНГҮЙ


Өнгөрсөн Бямба гаригт /2019.02.09/ Германы Нюремберг хотын “Вайлдер” дуудлага худалдаанд усан будгаар зурсан А.Гитлерийн бүтээлүүд болон түүний эдэлж хэрэглэж байсан ваар, хас тэмдэг бүхий сандал зэргийг оруулсан аж. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Адольф Гитлерийн зурсан усан будгийн таван бүтээлийг Нюрембергийн дуудлага худалдаагаар оруулсан боловч зарагдаагүй байна. Дуудлага худалдаагаар орсон зургуудын нэг нь нуур болон уулсыг дүрсэлсэн усан будгийн бүтээл байсан бөгөөд анхны үнэ нь 51 мянган ам.доллароос эхэлсэн байна.
“Вайлдер” дуудлага худалдаагаар А.Гитлерийн уран бүтээлийг зарж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Тухайлбал, 2014 онд түүний зурсан Мюньхен хотын захиргааны байрны зураг 160 мянган ам.доллароор, 2015 онд Нойшванштайн цайзын зураг 110 мянган ам.доллароор зарагдаж байв. А.Гитлер улс төрийн замналаа эхлүүлэхээсээ өмнө зураач болохыг хүсдэг байсан боловч Австрийн Венийн их сургуулийн уран зургийн ангид шалгуулаад, хоёр удаа татгалзсан хариу авч байжээ.
Германы цагдаа нар өнгөрсөн долоо хоногт тус дуудлага худалдааны газраас хуурамчаар үйлдсэн гэх 63 эд зүйлсийг хураан авсан нь А.Гитлерийн уран бүтээлүүд зарагдаагүйн шалтгаан болжээ. Мөн түүний эд зүйлс дээр байгаа хас тэмдэг нь түүхийн хичээлийн боловсрол олгохоос бусдаар бол Германд хориотой байдаг. Харин “Вайлдер-аас гаргасан бүтээгдэхүүний танилцуулгууд дээр хас тэмдэг олон байдаг нь олны дургүйцлийг хүргэдэг.
Эх сурвалж: CNN
36-711x500 А.Гитлерийн зурсан зураг дуудлага худалдаанаар зарагдсангүй
34-500x500 А.Гитлерийн зурсан зураг дуудлага худалдаанаар зарагдсангүй
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан