Хоёр хүн эрүүл мэндээрээ хохирч, нэг хүн үхчихээд байхад Н.Энхболд мэдээгүй юу

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Зоддог, дарамталдаг гэж хэллээ. Хаана тийм баримт байна бидэнд өгөөрэй. Хамаагүй ингэж худлаа ярьж болохгүй” гэж нэгэн сэтгүүлчид хэлж буй бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдаж эхэллээ.
Бүхэл бүтэн салбарын сайд нь өнгөрсөн хугацаанд гарсан цэрэг армийн салбартай холбоотой эмгэнэлт, бусармаг үйлдлүүдийг сонсоогүй, түүнд анхаарлаа хандуулдаггүй болж таарлаа.
Ойрын жишээ өнгөрөгч онд мөн л Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид алба хааж байсан залуу идэр есийн хүйтэнд дэглүүлж хөлийн есөн хуруугаа тайруулж өдгөө тахир дутуу нэгэн болж хувирсан.
Өөр жишээ ч байна. Мөн л дэглүүлж, зодуулснаас болж 0129-р ангид алба хааж байсан залуу сэтгэцийн өөрчлөлттэй болж СЭМҮТ-ийн хурцийн тасагт хэмтэн эмчлүүлсэн. Эдгээр жишээнүүд эрхэм сайдын асуугаад байгаа зоддог, дэглэдэг баримтууд биш гэж үү?
Монголчууд бүгд л дээрх хоёр хэргийн талаар мэдэж байхад Н.Энхболд үгүйсгэж байх шиг. Батлан хамгаалахын салбарт эрс шинэчлэлт хийж, энэ мэт салбартаа болж буй үйл явдалын талаар мэдлэг мэдээлэлгүй тууж яваа сайдаа ажлаас нь халж, арай сэтгэлтэй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон хүнийг томилох нь зүйтэй. Тэгэхгүй бол Монгол улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал үүсээд байна. Идэр залуу насандаа эр цэрэг болж эх орноо хамгаална гэсэн хүсэл мөрөөдөлийн нь унтрааж, халуун зүрхийг нь үхүүлэх хэмжээний аймшигт хэргүүд гарсаар байх уу?
М.Март
chuham.mn
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан