Өвөлжилт хүндэрсэн зарим сумд малчдаа татвараас чөлөөлж байна



Өнгөрсөн 2024 онд Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч малын хоргодол их гарсан. Улмаар малчин өрхүүдийн орлого эрс багассан юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Дарьганга сум малын хөлийн татварыг тэг төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл тус аймаг малчдаа малын тоо толгойн албан татвараас чөлөөлж, дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд хуралдаж Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцсэн байна. Улмаар 2025 онд ноогдуулах тус сумын бүх малчин өрхийн адуу, тэмээ, үхэр, хонь, ямааны албан татварыг 0 төгрөг болгожээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан