Зул сарын гацуур модны түүх


Мөнх ногоон гацуур модыг чимэглэн засах нь дэлхий нийтийн Зул сарын баярын гол уламжлал билээ. Эртний Хятад, Еврей болон Египет хүмүүс мөнх ногоон моддыг үхэшгүй мөнх амьдралын бэлгэ тэмдэг хэмээн үздэг байжээ.  
Зул сарын баяраар гацуур модыг засах уламжлал нь дундад зууны үеийн германчуудаас үүсэлтэй байна. Тэд 12 дугаар сарын 24-нд ойгоос гацуур моддыг авчирч, жигнэмэг, лаа болон улаан алимаар чимэглэдэг байв.
17-р зууны үед Хойд Америкт суурьшсан германчууд дээрх уламжлалаа тээн ирсэн бөгөөд Хатан хаан Викториа уг уламжлалыг дэлгэрүүлэх хүртэл америкчуудын дунд өргөн тархаагүй байжээ. 1846 онд Викториа болон түүний Герман нөхөр, хунтайж Альберт нар зул сарын гацуур модыг засчээ. Тэд модоо тоглоом, чихэр, попкорн болон бялуугаар чимэглэсэн байна.
Ингэснээр Зул сарын модыг засах уламжлал дэлгэрсэн бөгөөд Англи болон Хойд Америк даяар түгэж, улмаар дэлхий дахин уг уламжлалыг дагах болжээ.
Сонирхуулахад, хамгийн анхны Зул сарын хиймэл гацуурыг мөн германчууд бүтээж байсан бөгөөд тэд галууны өдийг будаж, гацуур модны мөчир шиг болгож байжээ.
АНУ-ын 14 дэх Ерөнхийлөгч Франклин Пирс Цагаан ордонд Зул сарын гацуур мод зассан анхны Ерөнхийлөгч болж байжээ. Харин Тедди Рузвельт байгаль орчныг хамгаалах үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа уг уламжлалыг хориглож байв.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан