Цасанд суусан 44 автомашиныг гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг хангалаа



Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.
Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан