ХЭНТИЙ: Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлэв



УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүд Хэнтийчүүддээ 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.

Уг мэндчилгээнд, Нутгийн зон олон минь дэлгэр сайхан зусаж, дэнж хотойтол сайхан наадаж байна уу? Нар хур тэгширсэн дэлгэр жаргалантай өдрүүд гийнгоон дуу, уухайн түрлэг, эр бяр нь тэгширсэн бөхчүүдийн цол чимэгтэй эгшиглэж, Хан Хэнтий нутгийн маань сүүлийн 100 жилийн түүхийг хуучлах хөл хөөр, хөг аяз наадмын өдрүүдтэй үргэлжилж байна. Хамаг Монгол, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний гал голомт нутаг-Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хувьд, бүс нутгийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөг боловсруулж, дэд бүтцээ тэлэх, авто замаар сумдаа холбох, инженерийн шугам сүлжээ тавьж, нийгэм, соёлын байгууламжийн шинэчлэлийг хийж, аялал жуулчлалын зочлох үйлчилгээг нэвтрүүлж, түүхэн аялал жуулчлалыг татах “соронзон” болсон цогцолборуудыг барьж байгуулж байна. Их түүхээ сурталчлах -Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сүүлийн 6 жилд оруулж буй улсын төсвийн болон гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт ч үүнийг бэлхнээ гэрчилж, хот хөдөөгийн хөгжлийг ижил түвшинд хүргэх зорилт биелж эхэллээ. Шинэ сэргэлтийн бодлогыг алсын хараатайгаар хэрэгжүүлэх, Хан Хэнтий нутгаа цэцэглэн хөгжүүлэх үйл хэрэгт нэгэн сэтгэлээр хичээн зүтгэж буй Нутгийн зон олондоо талархал илэрхийлье.

Монгол түмэн минь Мөнх тэнгэрт ивээгдэж, мандан бадрах болтугай.
Та Бүхэндээ Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн түүхт ойн баяр наадмын мэндийг дэвшүүлье! Эрэмгий хүчит бөхчүүдийн бяр мэх нь тэгширч, Эгэлгүй хүлэг морьдын хурд шандас нь эрчилж, Эрхий мэргэн харваачдын цэц харваа нь ончтой байх болтугай!

Хүндэтгэсэн: Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Идэрбатгэжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан