Койны хэргээр Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа эсэх талаар Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн газраас “Сүүлийн гурван жил койны эрсдлийн талаар цагдаагийн газраас мэдээлж байсан. Өнгөрсөн хугацаанд койн, токен гаргасан боловч татан төвлөрүүлсэн хоёр итгээдийн хэргийг хаасан. Одоогоор 22 хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад зургаан койн, токен гаргасан этгээдүүдийн 839 сая төгрөгийг иргэдэд буцаан олгосон. Ажлын хэсэг эрчимтэй ажиллаж, иргэд хохирсон эсэхийг шалгаж, эцэслэн шийдвэрлэнэ. Б.Идэр-Одыг хуулийн хүрээнд шалгах шаардлагатай гэж үзсэн. Тэрбээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард Монголоос гарсан нөхцөл байдалтай байсан учир интерполоор зарласан. Зар мэдээгээр тухайн этгээдийг хаана байгааг олон улсын хэмжээнд нээлттэй зарласан. Олон нийтэд нээлттэй зар мэдээнд нийтэд аюултай гэж үнэлэгдсэн этгээдүүдийг нээлттэй тавьдаг. Тухайн этгээд хоёрдугаар сард Австрали Улсаас Америк руу явсан гэх мэдээлэл байна. Түүнийг интерполоор эрэн сурвалжлах хүсэлтийг хоёрдугаар сард өгсөн” гэв.