Жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийн хугацаа дуусахаас өмнө E-Mongolia аппликэйшнээр иргэнд сануулга очдог болно


"Е-Mongolia 3.0" шинэчилсэн хувилбарын нээлтийн арга хэмжээг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. 
Энэхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд өөрийн фэйсбүүк хаягийг E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжэрээр авах боломжтой болжээ.
Ингэснээр иргэн өөрийн фэйсбүүк хаяг, мэйл, E-Mongolia аппликэйшний “push notification”, хувийн мэйл хаягуудаас сонгон баримт бичгийн хугацаа дууссан сонордуулга, төлбөрийн нэхэмжлэх болон төрийн үйлчилгээний мэдэгдлийг шууд хүлээн авах юм байна.
Тухайлбал, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулга очдог болж байгааг мэдээллээ. 
Arslan.mn
Өнөөдрийн байдлаар 81 байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн бөгөөд 1.6 сая хэрэглэгчтэй болсон. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 73 хувийг эзэлж байгааг албаныхан онцлов. 
E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликэйшнээр дамжуулан үйлчилгээ авдаг тул "E-Mongolia 3.0" хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийсэн байна.
Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш төсөв давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
“E-Mongolia” системийн хэрэглэгчид, энэхүү системийг бүтэээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олон, бодлогын дэмжлэг үзүүлж, эрхзүйн цогц шинэчлэл хийж ирсэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олонд  талархал илэрхийллээ.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан