“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий өөрийн эхнэр У-г 2019 онд зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож, 2022 онд зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байв.
Гэтэл тэрээр энэ удаад эхнэр У-г БНХАУ-руу явах хооронд нь гэрийнх нь кодыг өөрчилж, түүнийг гудамжинд өмсөх ч хувцасгүй хөөн гаргажээ. Энэ талаар түүний эхнэр "Д.Сүндий бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Харин Д.Сүндий өөрийн охиноо дагуулж ирсэн. Гэтэл өнөөдөр тэр охин нь миний гэрийн хаалганы кодыг өөрчлөөд, би энэ цастай өдөр өмсөх ч хувцасгүй, хүний гэрээр орогноод явж байна. Уг нь тэр гэр Д.Сүндий бид хоёрын хамтын эзэмшил байсан. Гэтэл тэр хүн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулаад авчихсан байна лээ. Би өнөөдөр хууль ёсны эзэмшигч биш учраас орон гэртээ ч орж чадахгүй байдалд хүрлээ." хэмээн ярьж, цагдаагийн байгууллагад хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
https://asu.mn/content/17269