Хятадын бизнес эрхлэгчдийг АНУ-ын зэвсгийн томоохон үйлдвэрлэгчидтэй бизнес хийхийг хориглов


БЭЭЖИН. /RT/.
 Тайваньд зэвсэг нийлүүлсэнтэй нь холбоотойгоор Америкийн зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin”, “Raytheon Missiles & Defense” компаниудтай экспорт, импортын үйл ажиллагаа явуулахыг Хятадын бизнес эрхлэгчдэд хориглолоо гэж тус улсын Худалдааны яам мягмар гарагт мэдээлжээ.  

“"Lockheed Martin”, “Raytheon Missiles & Defense” компани Тайваньд зэвсэг худалдах ажиллагаанд эртнээс оролцож байгаа. Тиймээс бид Хятадын бүтээгдэхүүнийг цэргийн үйлдвэрлэлд ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр компанийг Хятадтай холбоотой импорт, экспортын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох шийдвэр гаргасан" гэж тус яам цахим хуудсандаа мэдэгдсэн байна. 

Үүнээс гадна, энэ оны хоёрдугаар сарын 16-наас эхлэн тус компаниудын дээд удирдлагын төлөөллийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчих, ажиллах, түр буудаллах, амьдрахыг хориглосон болохыг онцолжээ.

Өмнө нь “Bloomberg” агентлаг эх сурвалжаас эш татан Тайвань Хятадын болзошгүй халдлагыг няцаахын тулд Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компаниас “Harpoon” пуужин 400-г худалдаж авна гэж мэдээлсэн билээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан