Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас Д.мөнх-Эрдэнийг хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж үзжээ.
Шүүхийн шийдвэрийг бид тун удахгүй хүргэх болно.