Колумбид бухын тулааныг эсэргүүцсэн олон нийт мягмар гарагт Конгрессын хэлэлцүүлэгт шахалт үзүүлэх зорилгоор эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, толгойдоо улаан өнгөтэй бухын баг углаж, биендээ улаан будаг түрхсэн жагсагчид Конгрессын барилгын өмнө загссан байна. Тэд ийнхүү жагссан нь бухын тулааныг хориглох хуулийн төсөлтэй холбоотой бөгөөд энэ хуулийг сенат хэдийнэ дэмжсэн ч парламентын доод танхимаар хэлэлцүүлэх ёстой, энэ үеэр төсөл хэлэлцүүлэгт унаж болзошгүй байгаа аж.
Хуулийн төсөлд коррида хэмээх бухын тулааны бүх төрөл, тэр дундаа "корралехас" гэгддэг олныг хамарсан тулаан, тугал оролцуулсан бүх шоуг хориглохоор тусгажээ.
"Колумби улс ертөнцийг бүтээх явц дээрээ байна. Энэ ертөнц дээр байгаль, ан амьтан ч байх ёстой" хэмээн амьтны эрхийг хамгаалагч Дерли Флорес мэдэгдсэн байна.
Энэ хууль батлагдвал бухын тулааныг хоёр жилийн дараагаас бүрэн хориглох юм байна. Түүнчлэн шоуны үеэр бух гэмтээх, хөнөөх, шатаах зэрэг бүхий л үйлдлийг хориглохоор тусгажээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548357