Энэтхэг иргэншил олгох шинэ хуулийн төслийг баталжээ

Афганистан, Бангладеш, Пакистаны хууль бус, лалын шашин шүтдэггүй цагаачдад иргэншил олгох тухай хуулийн төслийг Энэтхэгийн парламент баталжээ.
Энэтхэгийн парламентын доод танхим аль хэдийн батлаад байсан уг хуулийн төслийг дээд танхимын гишүүд олонхын /125-105/ саналаар баталсан байна. 
Бангладештай хил залгаа Энэтхэгийн зүүн хойд мужуудад уг хуулийг эсэргүүцсэн ажиллагаа эрчимжиж байх үед хууль тогтоогчид уг хуулийг баталсан байна. Эсэргүүцлийн ажиллагааг зогсоохын тулд Энэтхэгийн Трипура мужид цэргүүд байрлуулсан бол Ассам мужийн нийслэл Гувахати хотод цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болжээ.
Энэхүү хууль нь ялгаварлан гадуурхах шинжтэй байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа бол эрх баригч, үндсэрхэг үзэлт "Бхаратия Жаната" нам уг хууль шашны хавчлагаас дүрвэсэн хүмүүст орогнол олгоно гэж мэдэгджээ. Одоо эрх баригчид Иргэншил олгох нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулах л үлдээд байна.

Т.Есүхэйтөмөр
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан