Хэнтий аймгийн төсөв өмнө нь өндөр байсан учраас өндөр л тавигддаг юм байна. Буруутгах арга байхгүй


Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт Улаанбаатарынхаас 7, Завхан аймгийнхаас 10.6 дахин өндөр буй талаар өмнө нь мэдээлсэн. 
Аймгуудын төсөв ийнхүү ялгаатай байгаа асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийллээ. 
Тэрбээр "Хэнтийн аймгийн төсөв үнэндээ өндөр байна. Ялгавартай байдал байгаа. Засгийн газраас шинэ хөрөнгө оруулалтыг бүгдийг нь зогсоосон. Тэгэхээр өмнө нь өндөр байсан учраас үлдэгдлийг нь тавихаар өндөр л гарах юм байна. Буруутгах арга байхгүй. 
Гишүүд бас хоорондоо барьцаад яриад байгаа. Өмнө нь өндөр байсан төсөв өндөр л тавигддаг юм байна. 
Төсвийн хөрөнгө оруулалтын асуудлаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсэг тендер нь зарлагдсан эсэх, гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа, санхүүжилт нь ямар түвшинд байгаа зэргийг судална" гэлээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан