Моуринью 895 хоног буудалд амьдарчээ


Португалийн нэрт дасгалжуулагч Жозе Моуринью уржигдар Их Британийн Манчестер хотын Lawry зочид буудлын угтагч дээр очоод “Би танайхаас гарч байна” гэж хэлсэн аж. Тэрбээр уг зочид буудалд 2016 оны долоодугаар сарын 06-нд орсон гээд бодохоор нэг өрөөг нийтдээ 895 хоног хөлсөлж амьдарсан болж таарч байна. Энэ бүх хугацаанд Моуринью ганцаараа амьдарсан юм. Түүний гэр бүл Лондонд үлдсэн билээ. 
Матильда охин нь Урлагийн их сургуульд суралцдаг бол хүү Жозе нь хөлбөмбөгийн “Фулхэм” багт тоглодог. Тэгэхээр Моуриньюд байшин худалдаж авах шаардлага байсангүй. Тэрээр хоол идэхээр өрөөнөөсөө гарахгүй, шууд л өрөөндөө хоол захиалж иддэг байсан аж. Өдөрт 600 фунт стерлингийн төлбөртэй люкс ангиллын өрөөнд амьдарчээ. Тэгэхээр дасгалжуулагч эр нийтдээ 537 мянган фунт стерлингийн төлбөр хийсэн байна. Гэхдээ байнгын үйлчлүүлэгч гэдгээр нь түүнд тодорхой хямдрал үзүүлсэн биз ээ. 
Эх сурвалж www.wikimon.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан