ДОРНОД: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам засварын 7.4 тэрбумыг шийдвэрлэжээ


Улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн дагуу Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт "Чайна гео инженеринг" ХХК-ийн барьсан 50 км болон Дорнод аймгийн Булган сумын нутагт Хансуун зам ХХК-ийн барьсан 27,0 км авто автозам нь стандартын шаардлага хангахгүй байгаа тул дээрх автозамын гүйцэтгэгч компаниудаар дахин гүйцэтгүүлэх, эсхүл Зам тээврийн хөгжлийн яамнаас хөрөнгө гаргаж шинэчлэх, засварлуулах талаар Дорнод аймгийн Засаг даргаас удаа дараа тус яаманд хандаж байна.
Холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байгаа тул Зам тээврийн хөгжлийн яамнаас гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, олгосон санхүүжилт, явцын хяналтын дүгнэлт зэргийг авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар зэрэг байгууллагад хандахаар тус яамнаас холбогдох материалыг гаргуулан авахаар Зам тээвэр, хөгжлийн яаманд хүргүүлсэн албан бичгийн хариуг манайд ирүүллээ.
Яамны албан бичигт дурдсанаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км автозамын нөхцөл байдалтай ажлын хэсэг газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж байгаа бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр "Чайна гео инженеринг" ХХК-аас нэхэмжилсэн 22 тэрбум төгрөгийн 33,3 хувь буюу 7,4 тэрбум төгрөгийг Зам тээврийн хөгжлийн яаманд гаргуулахаар шийдвэрлэсэн ба цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж байгаа тухай мэдэгдсэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан