Казахстанд нэгдүгээр сард болсон үймээний үеэр 230 хүн амиа алджээ


Казахстанд өнгөрсөн нэгдүгээр сард болсон 50 мянган хүнийг хамарсан тайван жагсаал цуглаан эцэстээ үймээн самуун болж хувирсан. Хамгийн олон оролцогчтой жагсаал нь Алма-Ата хотод болсон бөгөөд тус хотод болсон жагсаалд 30 мянга орчим хүн оролцсон гэж тус улсын Ерөнхий прокурорын газар мэдэгджээ.
Үймээний үеэр 230 хүн амь үрэгдсэний 19 нь цэрэг, аюулгүй байдлын албаныхан байжээ. Одоогоор амиа алдсан 53 хүний үхлийн шалтгааныг шалгаж байна эж Ерөнхий прокурор Берик Асылов хэлсэн байна.
Казахстанд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнд сэтгэл дундуур байсан иргэдийн санаачлагаар эхэлсэн бөгөөд тус улсын эрх баригчид нэгдүгээр сарын 19-нийг хүртэл тус улсад онц байдал зарлаж, терроризмын эсрэг ажиллагаа явуулсан юм.
Үүний дараа, хоёрдугаар сард тус улсын Батлан хамгаалахын сайд асан Мурат Бектановыг Казахстанд болсон үймээн самууны үеэр эс үйлдэл хийсэн гэх үндэслэлээр саатуулжээ. Тэрээр 2021 оны наймдугаар сараас хойш Батлан хамгаалах яамыг удирдаж байсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Эх сурвалж: ГАЗЕТА
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан