Украины мэргэжилтнүүд Чернобылийн АЦС зэргийг түшиглэн атомын бөмбөг хурдан бүтээх схемийн талаар ярилцжээ



Украины мэргэжилтнүүд Чернобылийн АЦС зэргийг түшиглэн хэрхэн атомын бөмбөг хурдан бүтээх схемийн талаар Segodnya.ua порталд ярилцжээ. Украины шинжээчдийн үзэж байгаагаар, Бүгд найрамдах улсад үй олноор хөнөөх зэвсэг бүтээх хэд хэдэн арга бий гэнэ.

Тэр дундаа Чернобылийн АЦС-ын түлшнээс плутони гаргаж авах ажил юм. Өөр нэг хувилбар нь Днепропетровск хотын ойролцоох уулын баяжуулах үйлдвэрээс байгалийн уран олборлож, цаашид хөгжүүлэх боломж байгаа гэжээ. Харин атомын бөмбөгийг тээвэрлэх хэрэгслийг Днепропетровск дахь "Южмаш” үйлдвэр болон "Зенит”, "Циклон”, "Антарес” пуужин үйлдвэрлэдэг "Южное” загварын товчооны мэргэжилтнүүд боловсруулж болох гэнэ.

Цэргийн шинжээч Дмитрий Снегиревийн үзэж байгаагаар цөмийн зэвсгийг бүтээхэд 5-7 жил шаардагдах бөгөөд жилд 200-300 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй. Киев үхлийн зэвсэгтэй болох хамгийн хялбар арга бол зэвсгийн зориулалттай плутони үйлдвэрлэх жижиг реактор худалдаж авах явдал гэдэгт тэр итгэлтэй байгаа аж. Үүний тусламжтайгаар богино хугацаанд цөмийн цэнэг хуримтлуулах боломжтой аж.

Мөн өөр нэг шинжээч Олег Стариков атомын бөмбөг бүтээхэд саад болж буй гол зүйл бол барууны хатуу байр суурь. Тэд хориг арга хэмжээ авч, Украиныг луйварчин улс болгох гэж байна гэсэн бол улс төр судлаач Вадим Карасев АНУ болон Европын радикал хөдөлгөөнтэй тогтворгүй улсыг "цөмийн клуб”-т оруулах хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Украин улс АНУ, ОХУ-ын шахалтаас болж үй олноор хөнөөх зэвсгээ алдсан тул Вашингтон Киевт "хэсэгчлэн” өртэй гэж Украины Гадаад хэргийн сайд өмнө нь мэдэгдэж байсан юм. Украйн 1994 онд Будапештийн меморандумд гарын үсэг зурж, цөмийн зэвсгийн нөөцөөрөө дэлхийд гуравт орохоос татгалзсан билээ.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан