Хятадын Сычуань мужийн Паньжихуа хот хоёр дахь, гурав дахь хүүхэд төрсний тэтгэлгийг улс дотроо анх удаа олгохоор болжээ. Дахин хүүхэдтэй болсон гэр бүл бүрд хүүхэд нь 3 сар хүрэх хүртэл сар бүр 500 юанийн тэтгэмж олгоно гэж South China Morning Post сонинд бичжээ. Түүнчлэн олон хүүхэдтэй болсон айл өрхүүд жирэмсний үнэгүй асаргаа авна. Ажил олгогчид төрөлтийг дэмжиж, хүүхдүүдээ асрах үйлчилгээ санал болгохоор болжээ.
Хятадад сүүлийн жилүүдэд төрөлт буурч, тэр хэрээр хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо багасах, эдийн засаг нь унах эрсдэлд ороод байна. Тиймээс хүүхэд асрах таатай систем бий болгож, амьдралын чанарыг дээшлүүлэх, түүнчлэн эдийн засаг, нийгмийн бодлогоор хангах шаардлагатай хэмээн Хятадын Ерөнхий сайд Ли Көцян мэдэгджээ. Хятад улс долоодугаар сараас эхлэн гурав дахь хүүхдээ төрүүлсний торгуулийг цуцалсан юм.
Эх сурвалж: Korrespondent.net