Голомт банк нь Монгол Улсын жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC)- ийн баталгаатайгаар 8 жилийн хугацаатай зээлийн гэрээгВорлдБизнес Капитал (WBC)- тай 2017 онд байгуулсан билээ. Тэгвэл дэлхий дахин Ковид-19 цар таxлын хүнд хэцүү нөxцөлд байгаа энэ үед Голомт банк нь ВорлдБизнес Капиталтай 2 дахь удаагийн 4 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2021 оны 6-р сарын 30-ны өдөр амжилттай байгууллаа.
Энэхүү гэрээг хийснээр Голомт банк нь олон улсын жишгээр жижиг, дунд бизнесийн тодорхойлолтод багтах аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид болон харилцагч нартаа дэмжлэг үзүүлэх тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын болон байгаль орчинд ээлтэй төслүүдийг түлхүү дэмжих боломжийгбий болгож байна.
Уг гэрээний хүрээнд Голомт банк нь АНУ-ын зах зээл дээрх түншлэлээ өргөжүүлэн хамтын ажиллагаагаа баталгаажуулахын зэрэгцээ банкны хэтийн зорилгоо DFC, WBC зэрэг олон улсын байгууллагуудын үндсэн чиглэлтэй уялдуулан хамтран ажиллах замаар Монгол Улсад бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал санхүүжилтийг татаж буйгаараа онцлог юм.
ВорлдБизнес Капитал (WBC) нь АНУ-ын Коннектикут мужийн Хартфорд хотод байрладаг санхүүгийн байгууллага бөгөөд олон салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийг глобал зах зээлд өрсөлдөхүйц болж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг санал болгон ажилладагбайгууллага юм. WBC нь 2003 онд байгуулагдсан ба хил дамнасан худалдаа, төслийн санхүүжилтийн чиглэлээр олон жилийн туршлагатай, дэлхийн хөгжиж буй зах зээлүүд, тэр дундаа Латин Америк, Ази, Зүүн Европ, Африк тивүүдэд төвлөрөн зээлийн санхүүжилтийг олгож ажиллаж байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC) нь Америкийн бизнес эрхлэгчдийг хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн Засгийн Газрын агентлаг юм. DFC-ийг 2018 онд Америкийн хөгжлийн санхүүжилтийг бэхжүүлж, орчин үеийн хэлбэрт авчирсан BUILD буюу Better Utilization of Investments Leading to Development, Act-д тулгуурлан байгуулсан байна. Нэмж дурдахад BUILD ACT нь Гадаад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорац (OPIC) болон Хөгжлийн зээлийн газар (the Development Credit Authority) хоёрыг нэгтгэсэн байгууллага юм.
DFC бизнес эрхлэгчдийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийг удирдах арга зүйгээр хангаж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжин, АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийг боловсронгуй болгоход гар бие оролцож ирсэн. Мөн АНУ-ын бизнес эрхлэгчдийг шинэ зах зээлд байр сууриа олоход нь тусалж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгон, гадаад болон дотооддоо ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, санхүүжилт олгохоос гадна улс төрийн эрсдэлийн даатгал, өмгөөлөл, хувийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдтэй хамтран ажиллах зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.