
Энэхүү газар нь Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс баруун хойш 14 км газарт Нарсан ойн хүрээлэн аж. Үүдний тохижилт нь гадаад улс орнуудын “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үүд хаалганы ерөнхий дүр зураг руу дөхсөн байдалтай. Эхэнд нь 20,30,40,50 гэсэн тоо бичсэн 5 нүхтэй сараалжин мод бий. Аялагч нь өөрийнхөө тарган туранхайг шалгаад, хүрээлэнгээр ханатлаа алхсаны дараа дахин өөрийгөө шалгаж болох тест аж. Хүрээлэнгийн дотор зэрлэг гахай, чоно, буга гөрөөс гэх мэт амьтдын баримал, шувууны үүрнүүд, амрах сандал ширээ, 4 тийш алхах чөлөөт зам байдаг. Нэг самбарт тус хүрээлэнгийн нэг захаас нөгөө зах хүртэл 1160 метр зайнд хамгийн хурдан гүйж рекорд тогтоосон 2 хүний нэр, гүйсэн хугацааг бичсэн байдаг. Жил болгон рекорд эвдэх гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах аж.




