ХЗБХ: "Өршөөлийн тухай хууль"-ийг өмнө нь зургаан удаа баталж байжээ

 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Монгол Улс 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад нийт 6 удаа "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийг баталж байжээ. Тус хуулийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хийлээ. Тэрбээр "2021 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж буй 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан 4529, нийт 9987 ялтан хоригдсон этгээд байна. Нэг ялтны хоолны төсөв 6000-8000 байдаг. Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх, хяналт тавьж буй албан хаагчид нийгмийн харилцаанд оролцож, халдвар авах, тээх эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамрах тархах, улмаар жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд биеийн дархлаа сул, өндөр настай хоригдлууд хүндээр өвчилж, хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Торгох ялаар 1664, нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар 548, зорчих эрхийг хязгаарлах ялаар 22, эрх хасах ялаар 1448 тус тус шийтгэгдэж, нийт 3682 этгээдэд хяналт тавьж байна. Түүнээс өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгүүлсэн 117, нийтэд тусдаа ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэх ял шийтгүүлсэн 2, нийт 125 ялтан байна.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 39, хөрөнгө орлогыг нь хураах албадлагын арга хэмжээ авагдсан 412, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 3, нийт 4529 этгээдэд хяналт тавьж байна" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан