“Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр” энэ сарын 7-ны бямба гаригт тохионо. Үүнтэй холбогдуулан Бурхан багшийн сургаалыг цувралаар хүргэж байна.
Г. ЭЦЭГ ЭХИЙН ӨРШӨӨЛ ХАЙРЫГ ХЭРХЭН ХАРИУЛАХ
Бурхан багш эцэг эхийн ачлал хайрыг хэрхэн хариулах аргыг эс олбоос үнэхээр ичгүүрт хэрэг хэмээн, эцэг эхийн өршөөл хайрыг хариулья гэвэл дараах зургаан зүйлийг гүйцэтгэх хэрэгтэй гэж айлджээ. Үүнд:
1. Эцэг эхийн ачлалыг хариулах тухай энэ аймгийн номыг бич
2. Энэ аймгийн номыг үргэлж унш
3. Үйлдсэн бүх гэмээ наминчлан боомтолж, буяны үйлд шамд
4. Багш гурван эрдэнийг авралд барин, үргэлжид даган ор
5. Ёс журам, шагшаабадыг чанд сахиж хэрхэвч бүү цалгардуул
6. Дээдийн номыг үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлэн
Зон олон ардад өөрийн биеэр үлгэрлэн буяны үндсийг тавигтун гэжээ.
Эцэг эхийг ачийг эс хариулбаас энэ нас барагдсаны эцэст тамын орноо одмуй.
Эх сурвалж: www.polit.mn