АН-аасаа гарсан УИХ-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар ШИНЭ нам байгуулан өрх тусгаарласан. Гэсэн хэдий ч УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсоноор УИХ-ын гишүүн асан Л.Болд буцаад АН-аа бараадаж байгаа юм.
Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдож, мөн АН-ыг өөрийн Бодь группын байранд байрлуулж буй.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Л.Болд, Ж.Батзандан хэний даалгавараар, хэний мөнгөөр АН-ыг хагалж, Хүрэлсүхийг дэмжиж, АН-ын олон мянган гишүүдийг гудамд байх хүртэл, үзэл итгэлгүй болтол нь харлуулсан юм болоо! Хэний гар хөл байв, хэн ингэж хүсэв" гэжээ.