Бид яг ХЭНД бухимдаад байна вэ ?


За нэг жаахан тогтон суугаад болсон явдлуудыг цэгцлэх гээд үзье. Юуны өмнө коронагийн эсрэг фронт дээр өдөр шөнөгүй зүтгэж байгаа бүх эмч нартаа, төрийн албан хаагчиддаа өнөөдрийг хүртэл дотооддоо алдалгүй зөвхөн эмчилж гаргаж байгаа баатрууддаа БАЯРЛАЛАА гэж хэлье. Бид ерөөсөө та бүхэн руу бухимдаагүй шүү. Энэ бүх шуугианд та нар бол хамаагүй. Тэгвэл бид юунд хэнд уурлаад байна вэ ?
Бид үнэндээ ШИЙДВЭР гаргаж байгаа хүмүүст л бухимдаад байгаа юм. Шийдвэр гүйцэтгэж байгаад нь биш шүү. Тэр эмч тусгаарлах байранд байгаа хүмүүсийн хоолноос нь идчихээгүй шүү дээ. Тэр хилийн ажилтан тэр охиныг оруулахгүй гэж түлхээгүй шүү дээ. Тэр МИАТ-н онгоцны нисгэгч "Би нисэхгүй" гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр УОК гэдэг аврах завийг удирдаж байгаа капитан маш ойлгомжгүй, хойрго, дэс дараалал авцалдаа байхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, бас хүнд сурталтай байна. Тэр капитанд станцаар бүр дээрээс нь үүрэг ирдэг байхыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо бидэнд маш сайн сэлүүрчид завь бас боломж байхад маш муу чиглүүлэгчид байна гэж харж байна. Тэр багийг солимоор байна. Өөр бусад руу нь чичилмээргүй байна. Учир нь хөлгийн ахлагч хаашаа гэнэ тэр завь тэгэж л явна.
Өөрсдөө ч учраа олохгүй их шат дамжлага дүрэм журам хүнд суртал үүсгэжээ. Тэрэндээ ороогдоод хэвтэж байна. Шууд шийдвэр гаргахаар хууль журмаа зөрччих гээд байдаг, онцгой байдлын үед бүгд болгоомжилж, хойш нь сууж хариуцлагаас айж байгаа. Энэ нь маш их цаг алдуулж байна. Жишээ нь тэр охиныг хил дээр 3 хонуулахгүй авах боломж байсан ч яаж оруулдаг, ямар журам тушаал дагахаа мэдэхгүй дээд удирдлага нь яаралтай шуурхай хийгээгүй цаг алдсанаас асуудал үүсэж байна. Бас хүмүүсийн бухимдаад байгаа нь өвчин зовлонг ойлгохгүйдээ биш зөвхөн ТЭГШ БУС, ШУДАРГА БУС байгаагийн учир юм аа. Ямар ч хүүхэдгүй өвчингүй залуухан хэрнээ зүгээр л мөнгөтэй болоод АРТАЙ хүмүүс хүрээд ирчихсэн байгаа нь ШУДАРГА БУС байгаа юм. Дарга нар өөрсдөө сонгууль гэж баахан тэврэлдэж үнсэлцсэн хэрнээ бяцхан хүүхдүүдийг ад үзсэн нь ШУДАРГА БУС байгаа юм. Яг энэ жишээгээр бол Хүрэлсүх сайдын тэр Нарантуулд хийдэг бичлэг бол маш том зөрчил, түүний тод жишээ шүү дээ. УОК их хэмжээний хандив авсан хэрнээ тэр нь шилэн биш, буудлын ч мөнгөгүй болсон иргэд нь баахан хандив цуглуулан ядаж жагсаалтанд багтсан нэгнээ илгээж байгаа нь ШУДАРГА БУС байгаа юм аа. Өлбийсэн нэг дарга шиг юм гарч ирчихээд дандаа гоншигнож дарамт шахалтанд ажлаа хийхгүй энэ тэр гэж хөлөө жийгээд сууж байгаа нь ШУДАРГА БУС байгаа юм. Бид нар нэг ч эмч руу, онцгой комиссын энгийн албан хаагч руу дайрахгүй дайраа ч үгүй. Дээр нь суучихаад дарвалзаад байгаа даварсан хэдэн ХУВАЛЗ нарыг бол үргэлж шахаж шаардах хэрэгтэй !
Тэгэхээр манайхаан яг хэнд бухимдаж байгаагаа тодорхой болгоцгооё ! Эзэн биегүй дайралт хийхгүй яг хэн нь ингэж томроод байгаан ? Яг хэн юм нэр хэн юм ? Хэн томилсийн хаанаас сонгогдсийн ? Хэн нь байгаа боломжийг гацаагаад байгаан ? Хэн нь тэр охиныг 3 хонох хугацаанд өрөөндөө хөлөө жийгээд хэвтээд байгаан ? Хэн нь биднийг басаж доромжлоод байгаан ? Хэн нь дөнгөж ажил авчихаад, нэг ч өдрийн ачаалал авч амжаагүй хэвтжийж дарамт шахалтанд ажилламааргүй байгаан ? Тэрийг нь тэгвэл зайлуулья, тэгээд ажиллахгүй л болгоё л доо !
Ч.Ганжавхлан
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан