Олон тэрбумын авлига, мөнгө угаалт, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт холбогдсон Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакын эхний шүүх хурал өчигдөр болж, түүнд 12 жил шоронд хорих ял оноожээ.
Тэрбээр 2009-өөс 2018 оны хооронд ерөнхий сайдаар ажиллахдаа 1MDB баялгийн санг байгуулж байв. Сонгуулийн дараа энэ сангаас 4.5 ам.доллар тэрбумын хөрөнгө алдагдсан нь ил болсон юм.
Өчигдөр шүүх Нажиб Разакын албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт 12 жил, итгэл эвдсэн, мөнгө угаасан зургаан хэрэгт нь тус бүр 10 жилийн хорих ял оноожээ.
Дээрх ялуудыг давхцуулан эдлүүлэх тул Нажиб нийт 12 жил шоронд хоригдохоор болж байна.
Эх сурвалж: BBC