С.Баярцогтыг дахин хорих уу


Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын байгууллагаас дахин хорих санал гаргасан байна. Түүнийг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ эрхзүйн бичиг баримтуудыг батлахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Энэ хэргээр С.Баярцогт нарыг 2018 оны 4 дүгээр сард анх цагдан хорьсон бөгөөд удахгүй батлан даалтад гарсан билээ.
Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд С.Баярцогтыг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал болохоор товлогджээ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан