
Адаг сүүлд нь “Ардчилал бол «Ардыг чилээж ал» гэсэн үг” гэдэг онолтой С.Жавхлангаар Ардчилсан намын цоорхойг бөглөлөө. Ардчилсан нам С.Эрдэнээс хойш гишүүдээ байтугай ардыг чилээж алснаа хүлээн зөвшөөрсөн нь сайн хэрэг. Сайн явдал үүгээр жаргаагүй. “С.Эрдэнэ бол төсвийн хулгайч” хэмээн УИХ чуулганы танхимд зарласан О.Баасанхүүгээр бас нэг цоорхойгоо нөхсөн. Хэлсэн, хэлүүлсэн хоёрын эвлэрсэн зураг хэн хэнийгээ хүлээн зөвшөөрснийг гэрчлэн түүхэнд үлдэнэ. “Хурандаа” У.Хүрэлсүх шиг болчихно гэж санасан уу, С.Эрдэнэ бас л хурандаа формтой зургаа бидэнд үзүүлсэн. Гэлээ гээд гавьсангүй. Тэртээ хорин жилийн өмнө хэд хоног Ерөнхий сайдын алба хашаад “Морь унасан толгойгүй хүн” гэдэг хочтой л үлдсэн Р.Амаржаргал өөрөө сонгуулиар гарах эсэх нь ч эргэлзээтэй. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялахгүй нь тодорхой шиг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргээс сонгогдох нь баараггүй. Харин гишүүд нь голио азаа үзэж яваа. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр хэн хэн хурандаа. Авчиг алд дэлэм ялгаатай.
Б.Батбаяр
Эх сурвалж: baabar.mn