У.Хүрэлсүх Э.Бат-Үүлээс жийрхэн Хэнтийг тойрох болсон уу?

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нисдэг тэрэг хөлөглөн  аймгаас аймагт буун, нэр дэвшигчдийнхээ сурталчилгаанд оролцож буй нь чухамдаа улсын баатар Э.Бат-Үүлээс жийрхэн  холуур явах болсоноос улбаатай гэх жиг жуг сонсогдож эхэллээ. Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Улсын баатар Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт сурталчилгаагаа эхлүүлсэн үеэс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багийнх нь хамт халз мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээнд оролцох эсэх хүсэлтэд өнөөдрийг болтол хариу өгөөгүй байгаа юм.  Сонгогчид бол мэтгэлцээн товлогдоосой хэмээн хүлээж буй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн сурталчилгаа 22 хоног үргэлжилнэ. Одоо 12 хоног л үлдээд байна. Хэрэв дээрх хугацаанд МАН-ын дарга өдөр бүр нэг аймагт очиж, ажиллана гэвэл  сонгуулийн сурталчилгаа хаахын өмнөхөн л Хэнтийд бууж мэдэшгүй. Энэ тохиолдолд халз мэтгэлцээн хийх боломжгүй болно.  Өөрөөр хэлбэл, өнгөн талдаа намын даргын хувиар нэр дэвшигчдээ дэмжин аймаг бүрт ажиллаж байгаа нь том намын зангараг харуулах ч цаад талдаа Э.Бат-Үүлээс аль болох зай барин холоос ажиллах нь сонгуульд нь өлзийтэй байх талтай гэж үзэх нэгэн ч байна. Одоогоор МАН-ын дарга Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудад ажиллажээ. 

Г.Хорол
Эх сурвалж: news.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан