
Тэдний өмнөх сурталчилгаанд итгэсэн хүмүүс Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа АН-ын нэртэй, зүстэй болгоныг "авлаж", улсаа ШХАБ-т элсүүлэх гэж багагүй зүтгэсэн. Цаазын ялыг сэргээж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаагаа ч Тамгын газрын дарга асан З.Энхболдоор дамжуулан цухалзуулж байлаа. Энэ удаад Д.Хүрэлхүүгийн рекламд итгэвэл жинхэнээсээ хошин шогчдын хорлол болох магадлалтай. Тэгээд ч хошин шогийнхонд хууртдаг, тэдэнд итгэдэг гэнэн сонгогч үгүй болсон. Сонгогчид хэрсүүжсэн шүү, АН-ынхан.
Б.Дондог
Эх сурвалж: news.mn
Эх сурвалж: news.mn