Ж.Осгонбаатар: Малчид худаг дээрээ цагийн тохируулгатай нарны систем суурилуулж малаа услах боломжтой


Монгол Улсын зөвлөх инженер, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Хэнтий нутгийн уугуул Ж.Осгонбаатартай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе? Шинэ инженерийн ажлын гараа хэрхэн эхэлсэн талаар хоёул яриа өрнүүлье?
-Сайн байцгаана уу. Би 1989 онд дээд сургуулиа төгсөөд Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварын төв үйлдвэрт мастераар ажилд орж байлаа. Тухайн үед үйлдвэр маань шинэ, би ч шинэхэн инженер эрч хүчтэй ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байлаа.
-Та хаана, ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-1972 онд Хэнтий аймгийн Галшар (Буянт сум) сумын бага сургуулийн нэгдүгээр ангид орж, 1981 онд наймдугаар ангиа төгссөн. Дараа нь Хэнтий аймгийн төвийн 10 жилийн 1-р дунд сургуульд суралцаж 1983 онд төгссөн. Тэгээд ЗХУ-ын Украины Жданов хотын Металлургын дээд сургуульд Металл болон гагнуурын технологийн инженерээр суралцахаар явж байлаа. Тухайн үед конкурсын шалгалтад эхний байруудад жагсч байж л гадаад улсад суралцах боломж атгадаг байсан үе. Хөдөөний хүүхэд болохоор мэргэжлийнхээ мөн чанарыг сайн мэдэхгүй, инженер болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд л явж байлаа. Тэр үеийн социалист системтэй орны оюутнууд бүгд ЗХУ-д суралцдаг байлаа. Оюутны байранд амьдарч, амралтаар Монголдоо галт тэргээр ирж, очно. Оюутны он жилүүд минь ингэж л өнгөрсөн. Гуравдугаар курсээ төгсөх үед аав минь өвдөж, би сургуулиасаа жилийн чөлөө аваад Монголдоо ирсэн. Нэг жил Галшар сумандаа багшаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуулийн Механик инженерийн сургуульд шилжин суралцаж, 1989 онд механик инженер мэргэжил эзэмшин төгссөн юм. 
-Таныг эрчим хүчний салбарынхан “Станцын Осгоо” гэж дууддаг талаар сонссон. Та энэ салбарт хэдэн жил ажилласан бэ? Ажлын туршлагаасаа хуваалцаач?  
-Засварын үйлдвэрт 3 жил ажилласныхаа дараа 1992 оноос Дулааны 4-р цахилгаан станцад инженер, хэлтсийн дарга зэрэг ажлуудыг хийж, 17 жилийн турш энэ станцдаа эрч хүч, мэдлэг чадвар, залуу халуун насаа зориулсан юм. 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтийн үеэр манай улсад ажиллаж байсан орос мэргэжилтнүүд нутаг буцаж, Дулааны цахилгаан станцыг монголчууд бие даан ажиллуулж, авч явах томоохон хариуцлага бидний нуруун дээр ирсэн. Ардчилсан нийгмийн хувьсгал болсон 1990-ээд оны энэ хүнд үед бид станцдаа өдөр шөнөгүй, хонон өнжин ажиллаж Улаанбаатар хотоо цахилгаан, дулаанаар таслахгүйн тулд бүхий л хүч чадлаа дайчлан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байлаа. Дулааны 4-р цахилгаан станц маань баригдсанаас хойш томоохон засвар шинэчлэл хийгээгүй, тоног төхөөрөмжүүд нь нэлээд хуучирсан байсан. Харин Япон улсын хөнгөлөлттэй зээлээр 1996-2004 оны хооронд хэрэгжсэн төслөөр станц маань амжилттай шинэчлэгдэхэд тухайн үед би төслийн инженерээр ажиллаж байлаа. Хожим нь станцынхаа гүйцэтгэх захирлаар 2014-2016 онд ажилласан. 2009 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газарт Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн даргаар ажиллаж, Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бүх төсөл, хөтөлбөрүүдийг хариуцдаг болсон. Эдгээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Хөдөөгийн малчдын цахилгаан хангамжийг сайжруулах төсөл буюу “100 000 Нарны гэр” хөтөлбөр юм.
Мөн Дөргөн болон Тайширын усан цахилгаан станцын төсөл, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр барьж буй өндөр хүчдэлийн шугамууд гэх мэт томоохон төслүүдийг хариуцаж байлаа. Дараа нь 2012 оноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид дэд захирлын алба хашсан. Энэ хугацаанд цахилгаан эрчим хүчний хэрэглээг программчлах, хэрэглэгчдэд цахилгааны төлбөрөө хаана байгаа газраас үл хамаарч, онлайн системээр төлөх боломжийг бүрдүүлж өгөх чиглэлээр түлхүү анхаарч ажилласан. Харин 2018 оноос хойш “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэдэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани нэгдэж энэ холбоог байгуулсан.
-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай холбоо өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг болох Английн “Naаnova Energy” компанитай хамтарч хоёрдогч түүхий эдийг боловсруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төсөл дээр ажиллаж байна. Мөн үүрэн телефоны Мобиком корпораци болон Хилийн цэргийн удирдах газартай хамтарч хилийн заставуудыг цахилгаанжуулах ажил эхлүүлсэн. Одоогоор 10 орчим хилийн заставыг цахилгаанжуулах ажил хийгээд байна.
-Та айл өрхүүд өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэх боломжтой талаар нэг ярилцлагадаа дурдсан байсан. Энэ маш сонирхолтой санагдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбайрлавал?
-Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглан амьдрал ахуйдаа дэвшил бий болгох хэд хэдэн боломж бий. Тухайлбал, малчдын цахилгаан хангамжийг сайжруулах, нарны худаг ашиглах гэх мэт. Үүнээс гадна хот суурин газрын айл өрхүүд хувийн сууцны дээвэр дээр нарны дэлгэц суурилуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн түүнийгээ нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжтой. Энэ нь өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох, орлогын шинэ эх үүсвэртэй болох, сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх зэрэг олон давуу талуудтай. Хууль эрх зүйн хувьд нөхцөл нь бүрдсэн. Эрчим хүчний яамнаас үүнийг зохицуулсан журам батлахаар ажиллаж байгаа.
-Хөдөө орон нутагт амьдарч байгаа малчин өрхийг сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаанаар хангах “Зуун мянган нарны гэр” хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй мянган малчин өрх гэрэл, цахилгаантай болсон. Энэ хөтөлбөрийг анх хэрэгжүүлэх үед малчид лаа, дэнлүүний гэрэлтэй л байсан?
-Тийм ээ 1990-ээд оны үед малчид лаа, дэнлүүний гэрэлтэй байсан шүү дээ. 1999 онд Монгол Улсын Засгийн гзраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 50 Вт-ын чадалтай нарны зайн цахилгаан үүсгүүрийн бүрэн системийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд малчид нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтэй болж, телевиз үзэх боломжтой болсон. Энэ хөтөлбөр 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж, 100 мянган малчин өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нарны эрчим хүчний цахилгаан үүсгүүртэй болгосон. 2010 оноос “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”-ийн захирлаар томилогдож, “Зуун мянган нарны гэр” төслөө үргэлжлүүлж, сүүлийн 20 гаруй мянган нарны эрчим хүчний системийг малчдад амжилттай хүргэсэн.
-Та ажлын шугамаар хөдөө орон нутгаар их явдаг юм билээ. Ер нь хөдөөгийн малчдын амьдрал хэр байна. Тэдэнд тулгамдаж буй нийтлэг асуудлууд юу байна вэ?
-Нэг үеэ бодоход хөдөөгийн малчдын амьдрал дээшилснийг хүн бүр мэдэж байгаа. Малчид маань бүгд л гэрэл цахилгаантай, гар утастай, хот суурин газрын хүмүүсээс дутахааргүй хэрэглээгээ хангаж амьдарч байна. 20-иод жилийн өмнө анх хэрэгжсэн “Зуун мянган нарны гэр” хөтөлбөрийн бүтээгдэхүүнүүдийг одоо хүртэл ашиглаж байгаа айлуудтай саяхан таарч байсан. Ингээд харахад бидний нийлүүлж байсан 50 Вт-ын чадалтай нарны цахилгаан үүсгүүр маш сайн чанартай бүтээгдэхүүн байж. Харин орчин үед малчдын хэрэглээ нэмэгдэж, олон төрлийн ахуйн цахилгаан хэрэгслүүд болох өнгөт зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин хэрэглэх болж. Ийм цахилгаан хэрэгслүүдийг 50 Вт-ын чадалтай систем мэдээж хангаж чадахгүй. Малчид өөрсдөө зах зээл дээрээс янз бүрийн чадалтай цахилгаан үүсгүүрийг авч ашиглаж байна. Тэд хэрэглээндээ тохирсон чадалтай, стандарт, чанарын шаардлага хангасан, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг тэр бүр сонгож авч чаддаггүй бололтой. Бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн хүмүүсийн амаар нь сонголтоо хийж байгаа харагдах юм.  Нэг өрх дээрх цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулахын тулд  багадаа 500-600 Вт чадалтай нарны цахилгаан үүсгүүр ашиглах хэрэгцээ гарна. Ийм чадалтай стандартын шаардлага хангасан, чанартай сайн нарны системийг малчдад зах зээлийн үнээс бага өртгөөр нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжтой. Дэлхий нийтээр уур амьсгалын дулаарал бий болж, дэлхийн улс орнууд, Олон улсын байгууллагууд байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх төслүүдэд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх сонирхолтой болсон. Бид ч гэсэн Олон улсын байгууллагуудаас тусламж, дэмжлэг авч ийм төрлийн төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Мөн малын тоо толгой нэмэгдэж байгаатай холбоотойгоор малчдын дунд бэлчээр болон усны хомсдол гэсэн асуудал хурцаар тавигдаж байна. Малчид энэ талаар их ярьдаг. Худаг руугаа мотоциклоор зөөврийн мотор аваачиж, малаа усалж байна. Энэ зөөврийн мотор бензинээр ажилладаг. Нэг өрх малаа услахдаа өдөрт ойролцоогоор 3-5 литр бензин зарцуулж байна. Зарим нь худгаас ховоо татаж малаа усалж байна. Энэ мал усалгааны системийг технологийн шийдэл ашиглан шийдвэрлэх боломжтой. Тодруулбал, худгууд дээр нараар ажилладаг төхөөрөмж тавиад цагийн тохируулга хийх замаар хүний оролцоогүйгээр ус татаж, малаа усалж болно. Өдөрт 40 тонн ус татах худгийг 7-8 сая төгрөгөөр суурилуулах боломж байна. Тэгэхээр малчид 10 тонн ус татах чадалтай насосыг дундаа авч ашиглахад бүр бага зардал гаргана. Энэ талаар хөдөө орон нутгаар явахдаа малчидтай санал солилцоход таатай хүлээж авч байсан. Мөн малчид өөрсдөө аж ахуйгаа эрхэлж, сүү цагаан идээгээ боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд борлуулах сонирхолтой байна. Тиймээс энэ төрлийн жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс бодитойгоор дэмжих хэрэгтэй нь харагдаж байлаа. Энэ нөхцөлийг бүрдүүлж өгвөл тодорхой тооны хүмүүсийг ажлын байртай болгож чадна шүү дээ.
-Малчид, иргэд нарны эрчим хүчийг хувийн хэрэглээндээ хэр ашиглаж байна вэ. Тэдэнд өгөх зөвлөгөө бий юу?
-Малчид маань нарны системийг олон жил ашиглаж, туршлагатай болсон гэж боддог ч тэр бүр зөв хэрэглэж чадахгүй хэвээр л байна. Автомашин, мотоциклийн хуучин аккумляторыг гэртээ нарны системдээ холбосон байгаа нь цөөнгүй харагддаг. Энэ нь шингэн батерей бөгөөд зориулалтын хуурай батерейнаас ялгаатай. Шингэн батерейнаас хар тугалганы ууршилт явагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай. Мөн батерейг шууд дэлгэцтэй холбож, ашиглалтын хугацааг богиносгож байна. Нарны системд дагалдаж ирдэг цэнэг зохицуулагчийг заавал хэрэглэх хэрэгтэй. Энэ нь батерейг хэт цэнэглэлтээс хамгаалж насжилтыг нь богиносгохоос сэргийлдэг. Нарны самбарыг гэрийнхээ дээвэр дээр тавьж уяагаар даруулдаг, арчиж цэвэрлэдэггүй байдал их харагддаг. Уяагаар даруулах нь нарны самбарын цахилгаан үйлдвэрлэн дамжуулж байгаа замуудыг нь хааж байгаа хэрэг. Цэвэрлэхгүй бол аккумляторт цэнэг бүрэн очихгүй шүү дээ. Тиймээс зориулалтын батерей хэрэглэж, нарны самбараа сайтар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн нарны системийн дутуу байгаа тоног төхөөрөмжүүдээ сэлбэж, өөр өөр газраас худалдан аваад ашиглаж чадаж байгаа хэдий ч чанартай бүтээгдэхүүн олж авах, зохистой хэрэглээний тал дээр анхаарах олон асуудал байна. Энэ тал дээр анхаарч тэдэнд зөвлөгөө өгдөг, чанартай бүтээгдэхүүнээр хангадаг тийм төрлийн үйлчилгээ үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна. Эдгээр асуудлуудыг шийдэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй юм байна даа гэж дотроо бодож, зарим ажлыг төлөвлөж байна. 

Д.Одонтунгалагскачать dle 12.0

sodyoxyday
sodyoxyday 15 May 2020 08:31
What ever ask for more quality about exactly why you were offered a deadline. Make contact with each one of your own referrals in order to network regarding your possibilities and also assert their arrangement being your guide. Folks in whose view zobacz to with the globe you worth. Whatever the determination, leave any kind of linked luggage in your own home. What's social networking? Almost all job opportunities will never be promoted; they’re loaded through word of mouth. Assisting quick online booking, confident selecting, price guides, and also sources, HomeAdvisor fits home owners looking for upkeep with all the largest network associated with pre-screened house pros nationwide-all free of charge. These people understand that komputery dell the speediest way round the monitor will be through slowing starting the turns, to allow them to speed up sooner because they’re planning to the right away. When versatility is your thing, Moz wants that will help you perform is likely to rut. However amongst yourself, I do believe we ought to discuss. By providing basic as well as powerful remedies, DigitalOcean will be quickly getting the actual infrastructure layer for every software creator on earth. Coming from initial thing in the morning in order to properly after perform, MuleSoft makes certain that staffers are usually nicely cared for and also comfy at work. The community associated with friends, relatives, colleagues, as well as associates hardware acceleration is a useful career research useful resource. They’ll sympathize together with your situation. An individual don’t have to give away your company charge cards on street edges, cold contact everybody in your get in touch with record, or even function an area associated with unknown people. But also for employees, the most effective portion is actually this business will pay a person to utilize pups. Hey Jeremy, Number of years absolutely no see-I hope you’re succeeding! I’d actually love
  • Шинэ мэдээ
  • Их уншсан