Нохойны зургийг ангийн Монтажинд оруулсан сонирхолтой түүх...


Нохойны зураг Монтажинд орсныг харсан хүмүүс гайхах нь мэдээж.
Түүх ингэж эхэлжээ. Америкийн нэгэн дунд сургуулийн 7-р ангийн сурагч Seph Ware булчин сулрах өвчтэйн улмаас Presley нэртэй голден ретривер үүлдрийн хөтөч нохойтойгоо өдөр бүр сургуульдаа хамт явж хичээлдээ авч суудаг байж. Нохой нь эзэндээ бал цаас авчрах, товчлуур дарах, хаалга онгойлгож хаах, шүүгээ нээх зэрэг өдөр тутмын бүх зүйлд тусалж, эзнээсээ алхам ч холддоггүй аж.
Тэрбээр гурван жил гарангийн турш эзнээ хичээлдээ суухад чив чимээгүй хажууд нь сууж бусдад ямар ч саад болдоггүй, хаана ямар хичээл ордгийг сайн мэддэг байжээ. Presley нохой тус ангийн сурагчдаас ялгаагүй өглөө хүүхдүүдтэй зэрэгцэн хичээлд ирж, цуг хичээллэдэг байсан нь ийн ангийн бусад гишүүнээс ялгаагүй болжээ. Тиймээс "Good Hope" дунд сургууль 2016 оны 7-р ангийн төгсөлтийн монтажинд дээр Presley нохойн зургийг оруулсан байна. 
У.МАНДАХ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан