Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Baosteel” компанийн цэвэр ашиг 43.6%-аар буурав


Эхний улирлын үзүүлэлтээр, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Baoshan Iron & Steel” (Baosteel) компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурчээ. Тодруулбал, мөн хугацаанд тус компани 1.54 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үеийн цэвэр ашиг 2.73 тэрбум юаньд хүрснийг Шанхайн хөрөнгийн биржийн мэдээлэл харуулж байгаа юм.
Хятадын цагаан сарын амралт, үргэлжлүүлээд шинэ коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн карантины хугацаанд Хятадын дотоодын гангийн үйлдвэрлэл буурч, улмаар гадаад зах зээл дэх нийлүүлэлт эрс багассан нь компанийн ашигт нөлөөлжээ. 
Оны эхний улиралд “Baosteel” компани 11.8 сая тонн ган үйлдвэрлэсэн байна. Хоёрдугаар улиралд ч үргэлжлэн гангийн эрэлт буурна гэж тус компани үзэж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: Г.ОД, MININGJOURNAL.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан