ӨВГӨД ДЭЭДСИЙН МИНЬ ЭНЭ УХААН ӨНӨӨГИЙН БИДЭНД ЗАЯАСАНЧ БОЛООСОЙ...


Хабул хаан хаан ширээгээ гэрээсэлсэн нь:
Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Ийнхүү Хабул хаан өөрийн хөвгүүдэд бус тайчуудад төрийн эрх шилжүүлсэн учир шалтгааныг судар түүхэнд тэмдэглэсэнгүй. Хабул хаан өөрөө долоон эрэлхэг хүүтэй, тэр дундаа хоёрдугаар хөвгүүн Бартан баатар, дөрөвдүгээр хөвгүүн Хотула, зургадугаар хөвгүүн Хадаан баатар нар эцгийнхээ амьд сэрүүн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа тайчуудын зоригт баатар Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайг Хамаг монголын хаан болгохыг гэрээслэн үлдээжээ. Чухам ингэж хиад-боржигин ноёдын дотор угсаа залгамжлалын талаар эргэлт болох шинэ үзэгдэл бий болов. Үүний учир шалтгааныг эргэцүүлбэл, юуны өмнө, Зүрчидийн Алтан улсын зүгээс учрах аюул занал ихсэж, тэд татарчуудыг турхиран Хамаг монголын дотор хорлон бусниулах ажиллагааг нэн идэвхижүүлж байж. Бас Хамаг монголыг довтлохоор цэргийн бэлтгэлээ зузаатгаж, татартай нийлэн "цэргийн сэргийлэх холбоо" гэгчийг байгуулсан байжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид Хамаг монголын дотоод эв нэгдлийг хамгаалахыг хамгаас урьдал болгосон байжээ. Түүнээс гадна бусад монгол ханлиг аймгуудтай "харь дайсны аюулын эсрэг" гэдэг хөрсөн дээр нэгдэн нийлж, хүч олох, ялангуяа цэрэг эрийн хүчин чадал сайтай, олон хүн амтай тайчууд аймгийг Хамаг монголын тулгуур хүч болгон ашиглах нь хамгаас чухал байсан ажээ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан