​Хятад 2020 оны цагаан сарын үдэшлэгт шинэ технологийг ашиглана


Хятадын төв радио телевизийн 2020 оны цагаан сарын үдэшлэгийн 5G + 8K / 4K / VR инновацийн хэрэглээний нээлтийн арга хэмжээ 1-р сарын 14-ний өдөр Бээжингийн Медиа төв буюу хэвлэл мэдээллийн төвд боллоо. Хятадын Суртал ухуулгын яамны орлогч сайд, Хятадын Төв радио телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн болон Шинжлэх ухаан, технологийн яам, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, холбооны гурван том оператор, Хуавэй компанийн албаны хүмүүс зэргийн төлөөллүүд нээлтийн ёслолд оролцжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 5G сүлжээ нь Төв радио телевизийн 2020 оны цагаан сарын үдэшлэгийн төв талбай, салбар газруудыг бүрэн хамарчээ. Тухайн үед төв радио телевиз 5G+8K технологийг ашиглан, олон камераар зураглаж, 8K хувилбарыг гаргана. 5G сүлжээний гар утасны зураглаа болон ахуй байдлыг зураглах 4K технологи зэргийг цагаан сарын үдэшлэгийг найруулан бүтээхэд ашиглаж, цагаан сарын үдэшлэгийн 4K ухаалаг шууд нэвтрүүлгийг баталгаажуулна. VNIS загварыг цагаан сарын үдэшлэгт анх удаа ашиглахын улмаас үзэгчид сүлжээ ашиглагчид Ян Ши Пинь APP-д 2020 оны цагаан сарын үдэшлэгийн VR шууд нэвтрүүлэг, олон өнцөгт панорама шууд дамжуулалтыг үзэх боломжтой юм. 5G, 8K, 4K, VR гэх мэт шинэ технологийг ашигласны улмаас үзэгчид сүлжээ ашиглагчид цоо шинэ хэлбэрээр үдэшлэг үзэх боломж нээгдлээ.
Нээлтийн ёслолын үеэр 5G + 8K дамжуулалтын туршилтад 5G сүлжээгээр дамжуулсан 2020 оны цагаан сарын үдэшлэгийн төв талбай болон салбар газруудын 8K дүрсийг харуулсан бөгөөд 2020 оны цагаан сарын үдэшлэгийн “5G + 4K” технологийн хэрэглээний богино хэмжээний видео бичлэгийг үзүүлжээ. Мөн VNIS -ийг ашиглан хөтлөгч болон зочдыг холбожээ.
Сарантуяа
Эх сурвалж: http://mongol.cri.cn/
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан