Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгохыг хуульд тусгана


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг хангах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд байгуулж, мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болов.
Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяалтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов.
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөлөө.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ашигт малтмалын лицензийг цэгцлэх хэрэгтэй талаар зарим баримтыг дурджээ. Түүний үгийг хүргэе.
TIME,MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан