МАН-ын 2016 оны "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"--ийг эргэн саная...


-Мэргэжлийн Засгийн газар байгуулна
-Монгол улсыг өрийн дарамтаас гаргана
-Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна.
- Оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилд орсныхоо дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ
-Арилжааны зээлийн хүүг бууруулж хугацааг уртасганa
-Аймаг бүрт үйлдвэр барина
-Татвар нэмэхгүй
-Шинэ төрлийн татвар бий болгохгүй
- Өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ
-Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжуудыг барина
-Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, очер, дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно.
-Инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина
-Монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож зохистой түвшинд хадгална
-Гадаадын хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтын урсгалыг буцаан татна
-Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно
- Улаанбаатарын V дулааны цахилгаан станцийг барина
-Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барина
-Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтанд оруулна
-Олон улсын нислэгийн үнэ тарифыг буулгана
-Цагаан суварга зэрэг ордуудыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийг дэмжинэ
-Импортын барааны татварыг үе шаттйгаар нэмэгдүүлэх замаар дотоодын үйлвэрлэлээ дэмжинэ
- ЖДҮ эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий "итгэлийн зээл" олгох бодлого баримтлана
-"Атрын аян"-ыг үргэлжлүүлж, газар тариалангийн эргэлтийн талбайг 2 дахин нэмэгдүүлнэ
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана
-Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно
-Авилгын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахиж төрийн албанд томилдоггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
-Нийслэлийн хэмжээнд 40,000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулна
- Гэр хорооллын айр өрхүүддээ ундны усны түгээлтийг ойртуулах үүднээс 500 м тутамд худаг байгуулна
- Нийслэлийн хороо бүрийг хүүхдийн цэцэрлэг, биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн талбайтай болгоно
-Нийслэлийн иргэд эмнэлэгт үзүүлэх очер дугаараа интернэт, гар утас, цахим хэлбэрээр авдаг болно.
 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан