Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-ийн бүтэц, чиг үүргийг танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ, Тэтгэврийн зээлийг тэглэхээ мэдэгдэж энэ талаар ҮАБЗ-ийн зөвлөмж  гаргасан гэсэн билээ. 
Тэгвэл ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн бүтэц болон чиг үүргийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
ҮАБЗ-ийн бүтэц
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг.
Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн юм хэмээн зааж өгсөн байдаг.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Зөвлөлийн тэргүүн, Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсгээс бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилно.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм.
Улсын Их Хурлын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ахлагч нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно. Засгийн газрын гишүүд, тусгай газар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар Зөвлөлийн илтгэгч байдаг. Тэд тус тусын хариуцсан салбар, хүрээндээ үндэсний язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг судалж зохих илтгэл, санал шийдвэрийн төслийг боловсруулан Зөвлөлд оруулж, гарсан шийдвэрийг эрхэлсэн салбар, хүрээндээ хэрэгжүүлэх ажлыг хариуцна.
Үндэсний аюулгүй байдлын шинжээчдийг өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдээс орон тооны болон орон тооны бус журмаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилон ажиллуулна. Шинжээчид нь тодорхой асуудлаар болон Зөвлөлийн шийдвэрийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж үндэслэлийг нь хариуцдаг.
ҮАБЗ-ийн Чиг үүрэг
-Өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах
-Монгол Улсын үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, үндэсний технологийг хамгаалж, орчин үеийн ололтоор баяжуулан хөгжүүлэх, дэлхийн аж ахуйн хэлхээ холбоонд идэвхтэй, уян хатан оролцох зэргээр эдийн засгаа нөөц бололцоондоо тулгуурлан бие даан хөгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх-
Үндэсний соёл иргэншил, оюуны өв уламжлал, чадавхыг хамгаалан хөгжүүлэх-Монгол Улсын байгалийн баялагаа эзэмших бүрэн эрх, экологийн аюулгүй байдлыг хангах-
Гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үед баримтлах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой асуудлаар төр, засгийн дээд хэмжээнд байр сууриа илэрхийлэхдээ төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох-
Төрийн батлан хамгаалах бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх, улс төрийн гадаад нөхцөл байдлыг харгалзан төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх саналыг бэлтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх-
Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс олон улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох
ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх вэ
ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар үүнээс өмнө ЕТГ-ын дарга З.Энхболдын 2019 оны гуравдугаар сарын 26-нд  УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгийг эшлэн хүргэж байна. Тухайн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт: ҮАБЗ-ийн зөвлөмж хэрэгжихгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг З.Энхболд даргаас асууя гээд ЕТГ-ын дарга З.Энхболд хариулт өгч байсан нь протоколд тэмдэглэгдэн үлджээ. 
ЕТГ-ын дарга З.Энхболд: Зөвлөмжийг биелүүлэхгүй бол яах ч үгүй. Тухайн байгууллагын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл халдахгүй. Тийм учраас зөвлөмж гэж нэрлэгддэг. Зөвлөмж өөрөө эрх бүхий байгууллагад санал болгож байгаа болохоос заавал биелэгдэх албагүй болчихоод байгаа юм. Зөвлөмж гаргаад л халаад л, зөвлөмж гаргаад л түдгэлзүүлээд л, зөвлөмж гаргаад л огцруулаад байдаг ийм эрх хэмжээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд угаасаа байхгүй ээ.

С.Сосоржав
Эх сурвалж: eagle.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан