Өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймагт хоёр настай хүү хойд эцэгтээ хэрцгийгээр зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Амь насаа алдсан хүүгийн ой гурван сартай дүү нь зодуурын улмаас одоогоор Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хохирогчин нагац ах Алдармөнх нь хэвлэл өгсөн ярилцлагадаа “Нагац дүү нарыг маань удаа дараа зодож, дарамт учруулсан байсан. Гэвч дүү маань тэр хэргийг биднээс нуусан. Эмэгтэй хүн болохоор хамт амьдрах залуугаа засарна хэмээн итгэл хүлээлгэсэн нь тэр байх. Сэжигтэн өмнө нь олон хэрэгт холбогдож байсныг бид саяхан мэдсэн. Тухайн өдөр манай дүүгийн байгууллагын шинэ жил болсон, гэхдээ манай дүүг оруулаагүй, хардсан юм байна лээ. Тэр өдөр тэднийд найз нь архи авчран Хүлгэн манай дүүг архиар шахаж хамт уусан. Өмнө нь дүү маань ‘’Чи бид хоёрын амьдрал бүтэхгүй байна’’ гэж хэлээд явах гэхээр ‘’Ална’’ гэж сүрдүүлж зоддог байсан. Би ч өөрийгөө энэ хэрэгт буруутгаж байна” хэмээжээ.
Б.Хүлгэн 1996 онд төрсөн. 2013, 2014, 2015, 2018 онуудад хулгай, дээрэм, танхай, залилан, хүчингийн хэргээр нийт 6 удаа биеэр эдлэх болон мөнгөн торгууль хэлбэрээр шүүхээс ял сонсож байсан нэгэн аж.
Жигшүүрт хэрэгтэн Б.Хүлгэн нь өнгөрөгч 12 сарын 20-нд өөрийн хамтран амьдрагч эмэгтэй 2 ой 11 сартай хүүхдийг онц хэрцгий зэрлэгээр амь насыг нь бүрэлгэсэн нь нийгмийг чочроогоод байгаа юм.
Дашрамд дуулгахад өнгөрсөн 2018 онд 280 хүүхэд хүчирхийлэлд өртөж 83 нь нас барсаны 57 нь амиа хорлосон гэх судалгаа байна. Ээжүүд минь, монголчууд минь хүүхдийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Бид бяцхан зүрхнүүдийн төлөө сэрэх, босох цаг болжээ.
У.МАНДАХFACT.MN