2020 оны дайн буюу дайсан мэт нөхөд


Элбэгдорж Энхбаярын оймсийг гозолзуулсан эргэж хэзээ ч эвлэршгүй гэж гэнэн ард түмэн боддог юм шиг байгаа юм. Харамсалтай нь тийм биш оймс гозойхоос өмнө энэ хоёр хослон тоглодог. Хожлоо хуваалцдаг л байсан. Бүүр гэр бүлийн найзууд.
Оймс гозойсны дараа нээх удалгүй эргэж нийлэн Элбэг Энхбаяртаа туслаж МАХН-ыг нь эргүүлж өгч улсын бүртгэлд бүртгүүлж улс төрийн оромжийг нь бэлдэж өгсөн. Энэ хоёр угаасаа дайснууд биш л дээ. Хэзээ ч хэн хэнрүүгээ архирдаггүй ноход.
Хэрэгцээ нь гарвал нэг идүүрээс хэмлэлдэлгүй хооллож чаддаг ноход. Одоо яаг тэр торгон үе нь. Хоёулаа их улс төрөөс шоовдорлогдсон учраас л хүсэл шунал нь нэгдэж хоёр фонтоор давшиж буй нь энэ. Элбэгдоржийн ард Энхбаяр байдаг. Энхбаярын ард Элбэг Элбэгдорж байдаг.
Эргэж улс төрд, бүлэглэлдээ орж ирэх амьнаас илүү зорилгын дор нэгдсэн эвлэрэл, эрх ашгийн эцсийн огтлолцол ч байж мэднэ. Эхлээд нүгэл нь арай мартагдаж буй Энхбаярыгаа УИХ-д түлхэн оруулж эцэст нь Элбэгдорж орж ирэх ээлж дараатай хорон өрөг нүүж байгаа.
Энэ хоёр угаасаа л ил эвдэрсэн шиг эвдэрч далдуураа эвлэрсэн шиг эвлэрч чаддаг буянгууд.
Одоо бол аль аль нь УЛС ТӨРД МАРТАГДАХЫН ЗОВЛОНД хатаж яваа МАРГААШИЙН ӨС ХОНЗОНГОО АВАХ ад хүслийн гал нэгтэй яваа хоёр. Дээр нь М.Энхболд нэмэгдэнэ ингэж л улс төрд шоовдорлогдож буй зовлон нь энэ гурван Э-г нэг цэг дээр дуудаж сур шиг сүлжиж буй хэрэг. Их хорчдын цуглаанд дунд хорчин Баяр, Жунай, Сайханбилэг, Баярцогт тэргүүлэн Сайхансамбуу мэтхэнээр үргэлжлэн цөөврүүдээр сүр нэмнэ. Тэдний цээжинд ч хорслын хөх дөл сүүмэлзэж байгаа. Юу үнэн энэ үнэн.
Гурван Э гийн бүлэглэл санаа санхүү хоёроо нэгтгэж 2020 оос эхлэн хүчирхэгжих дайнаа УИХ-ын сонгуулиар зарлана.
Гурван Э гийн тоглолт өнгөн дээрээ ард түмэнд эсрэг тэсрэг харагдавч өвчүү дотор оо нэг байгаа өсөрхүү санааны ил тоглолт ингэж эхлэнэ.
Хэнэггүй мартамхай Монголчуудын гадарлаж эхлэх тэр үед тэд ялж хаанчлалаа тогтоож Н.Батшугар, Ц.Эрдэнэ, Э.Хулан нарын залгамжилагчидаа өвлүүлнэ.
2020 онд улс төрийн дайны гал ийн сүүмэлзэж цааш үргэлжилнэ. Яг л хаврын түймэр мэт.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан