Би багш хүн. Надад манай боловсролын систем хүүхдэд арай л ахадсан санагддаг. 6 настаны дэлхийн стандарт гэж байгаа боловч манайхан зөвхөн хэлбэрийг нь хуулаад агуулгыг ойлгосон хөтөлбөр боловсруулж чадаагүй. Бусад орны зургаан настанууд хамтдаа тоглох, оролцооны, үйлдүүлэх аргаар хүн болох, хүн, байгаль, нийгэмтэй танилцах, харилцах, зөв дадал хэвшил суулгах хүүхдэд тохирсон аргаар сургалтыг хийж байгаа боловч, манайх шууд тоо, үсэг цээжлүүлээд нүдээд эхлэдэг. Тоо, үсэг, хичээлийн цаад учир шалтгааныг ойлгуулахгүйгээр зүгээр шахаад, загнаад, дарамтлаад эхлэдэг. Энэнд нь хүүхэд маш их стресдэж, хичээлдээ сонирхолгүй, дургүй болж, яваандаа бүх зүйл идэвхи сонирхолгүй, залхаж эхэлдэг. Өдөржин хичээлээр нүдүүлнэ. Гэртээ хариад даалгавараар нүдүүлнэ. Дуртай хүүхэлдэйн киногоо үзэж амжихгүй, тоглоомоороо тоглож амжихгүй, хүссэн зүйлээ хийж амжихгүй, аав ээжтэйгээ ярилцаж амжихгүй... Даалгавар гээд л толгой өөд татахгүй сууж байна. Дээр нь дүнгээр уралдуулна... муу, сайнаар нь ялгаж чичилж, хүүхдийг ганцаардуулна. Сурах бичгийн чанар учир тоймоо алдсан, жил бүр шинэжилж, шахна. Сурах бичгээс гадна баахан ном, дэвтэр шахна. Сургууль гэдэг газраас хүүхэд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг олж, ур чадвараа нээж хөгжүүлэх ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ОРДОН БАЙХ ЁСТОЙ байтал наад учрыг нь ойлгоогүй үсэг, тоо автоматаар цээжлүүлж, чадахгүй, тэнэг, мангараар нь дуудсан, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн ЯЛЫН ГАЗАР болон ойлгогдож, сургуульд улам дургүй болсоор байна.
Яагаад бага ангид амьдралын наад захын соёлыг зааж болохгүй гэж. Адаглаад л замын хөдөлгөөний дүрэм, хотын соёл, хөдөлгөөний соёл, эрүүл байх арга ухаан, монгол хүний тухай, монгол тоглоом, наадгай гэх мэт. Хүүхэд нэг зөв хандлага, төлөвшилтэй болчихвол тоо, үсэгийг хэдхэн өдөрт ч сурч болно шүү дээ. Даалгаварт нь ээж аав, ах эгчтэйгээ тухайн өдрийнхөө талаар ярилцах гэх мэт. Ингэвэл 10 жилийн дараа бид арай өөр боловсролтой. Арай өөр ойлголттой залуусыг хүлээж авах биш үү!!!
Ямар ч үндэстэнд өөрсдийн онцлог гэж бий, суралцах, сургах арга барил гэж бий. Боловсролын буруу тогтолцооны ард асар олон ХҮҮХЭД ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛЖ ХОХИРЧ БАЙНА. ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛСОН!!! Шахааны хэдэн нөхдүүд боловсролын стандартыг гаргаж, болсон болоогүй номоо шахдаг биш, Боловсролын салбарыг зөвхөн багшийн цалингийн өөрчлөлтөөр аргалах биш ҮНДЭСНИЙ НИЙТ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД, ТУРШЛАГАТАЙ ЭРДЭМТЭН МЭРГЭД, ШИНЭ ҮЕИЙН СУРГАНЫ СУДЛААЧИД, БАГШ НАР БҮГД НЭГ ШИРЭЭНИЙ АРД СУУЖ ЭНЭ АСУУДЛААР ЯРИЛЦАЖ, Battulga Khaltmaa "ХҮҮХДИЙНХЭЭ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, УР ЧАДВАРЫГ НЬ ИЛРҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ӨӨРИЙНХӨӨ ХИЙЖ БҮТЭЭХ ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛСОН БИЕ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР" БОЛОВСРУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Намайг ингэж хэллээ гээд ажлаас халж, багшлах эрхгүй болгох байх!!! Тиймээ тав гурван цаас горьдож, хэдий болтол ингэж дуугүй суух вэ??? Хэдэн халтар төгрөг МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГЭЭС ЧУХАЛ БИШ ШҮҮ ДЭЭ!!!! Багш нараа, эцэг эхчүүдээ энэ асуудалд дуу хоолойгоо хандуулах хэрэгтэй!!!