Өдөр бүр шинэ сенсаац гарч ирсэнээр өчигдөрийнхөө сенсаацыг дардаг циклтэй монгол шиг хошин нийгмийн тухай Гарсиа Маркезийн “100 жилийн ганцаардал” алдарт номонд гардаг. Ямарч хөгжил дэвшил байхгүй төрсөн хүүхэд бүр нь Урсула нэртэй, төсөөллийн газар амьдарсаар сөнөж байгаа нийгмийн тухай энэ номонд гардаг. Тэгвэл өнөөдрийн монголын нийгэм яг ийм үхлийн тойрогт эргэлдэж, улс төрчдийн бузар булай сенсаацыг харж ард түмэн олон ангит кино шиг үздэг болжээ. Үүний хамгийн тод жишээ нь бөгс бөөрний улс төр. Бидний мэдэхийн л АН-ын үед УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд шал согтуу “Энэ амьдралд хамгийн чухал гурван зүйлийн нэг бол секс” хэмээн хөлчүүрхэж суусан бичлэг цацагдаж байсан бол МАН-ын үед бүр төгөлдөршиж ирлээ.
Хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож гишүүнээсээ чөлөөлөгдөх хугацаандаа дахин хүчин хийж өдгөө Ганц худгийн камерт хоригдож буй. Үүний дараахан хотын даргынхаа ижил хүйстнийг нотлох бичлэгийг намын ерөнхий нарийн бичиг нь тараасан гэх дуулиан дэгдэж хотын дарга өргөдлөө өгсөнөөр дууссан. Ингэхээр энэ дуулиан шуугиан үнэн ч юм шиг. Энэ намрын гол сенсаац 60 настай улсын их хурлын гишүүн солонгост гэр бүлийн багц шинжилгээнд ортол дохтой гарч түүнээс улбаалан түүний “найз охин” гэгдэх эдүгээ гадаад яаманд ажиллаж буй нэг бүсгүйтэй учир ургуулж явсан МАН-ын хөгшин, залуу улс төрчид бүгд шинжилгээ өгөхөөр цуврах болсон шар мэдээлэл сошлоор хэдэн өдрийн турш цацагдаж нийгмээрээ үнэн худлыг хэлэлцсэн.
Гэвч энэ бүх худал үнэн мэдээлэлд цэг тавигдах болоогүй бололтой. Жилийн өмнө Ц М гэх нэр бүхий гишүүд хайр сэтгэлийн холбоотой болж эмэгтэй нь жирэмслэсэн боловч бүтээгүй тухай гунигтай түүх ордны сэтгүүлчдийн дунд яригдаад өнгөрсөн боловч өнөөдөр сошлоор дахин сэргэж тэд хэн байж болох тухай сонгогчдын сонирхдог ганц сэдэв болоод байна. Дахиад ч улс төрчдийн бөгс бөөр тойрсон хов жив тасрахгүй бололтой. Гэвч эрх баригчдаас хэн ч албан ёсоор хариу өгөхгүй байна. УИХ-ын тамгын газар ч, МАН-ын цагаан байрныхан ч, Гадаад яам ч албан ёсоор хариу өгөхгүй байгаа тохиолдолд ийм сэжиг таамаг, мэдээлэл тасрахгүй л болов уу. Эсвэл энэ бүгд МАНАН ийн үнэн дүр төрх юм уу.
Эх сурвалж: Seruuleg.mn