Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгөнд хүрсэн, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, БНСУ-д манай улсын нэр хүнд төдийгүй тус улсад амьдарч байгаа монгол иргэдийг нүүр хийхгүй газар болгож байна.
Мөн тус улсын MBC телевизийн мэдээгээр “00-ын хажууд зогсож байхдаа хажуугаар нь гарсан 20 гаруй насны үйлчлэгчийн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлсэн.
Харин БНСУ-ын Инчон хотын прокуророос өчигдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль ногдуулсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.
-ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР МОНГОЛД ИРЖЭЭ-Иймд тэрээр өчигдөр 17 цагийн орчимд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд ирсэн байна. Түүнийг ирэх үеэр Тээврийн цагдаагийн газар /ТЦГ/-ын Иргэний агаарын тээврийн цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан байна. Тэрээр "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын VIP өрөөгөөр дамжин, автомашиндаа суусан талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Түүнийг ирснийхээ дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болов уу гэсэн таамаг бий. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ирснийхээ дараа ажлаа өгнө хэмээн улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Түүний хувьд ч ажлаа өгнө гэдгээ холбогдох дарга нарт мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна.
-Д.ОДБАЯРЫГ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД САНАЛ БОЛГОЖ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЖ БАЙЖЭЭ-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилоход Ерөнхийлөгчийн, УИХ-ын даргын, Ерөнхий сайдын гэсэн квот байдаг. Харин Д.Одбаяр 2016 онд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдын квотоор цэцийн гишүүнээр томилж байжээ. Учир Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сард дуусгавар болж, түүний оронд Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны 11 дүгээр сарын 17 ны өдөр санал оруулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.
Харин 2017 оны зургадугаар сарын 16 ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, олонхийн саналаар Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдож байжээ.
Эх сурвалж: iSee.mn