
Ёслолын парадыг Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийдээ заларсныг тунхаглах төрийн ёслолын дараа зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч өнгөрсөн 10 дугаар сарын эхээр “Хагибис” хар салхи их хэмжээний хохирол учруулсны улмаас хойшлуулсан байна.
1990 оны 11 дүгээр сард Нарүхитогийн эцэг Акихитог хаан сэнтийд залрах үеэр зохион байгуулсан ёслолын парадыг 120 мянга орчим хүн, 1993 онд угсаа залгамжлах хунтайж Нарүхито, гүнж Масако нарын хуримын парадыг 190 мянга гаруй хүн тус тус үзэж сонирхож байжээ.

Э.Хулан