Дадал суманд тарваган тахлын голомт тайван байгааг онцлов


Хэнтий /МОНЦАМЭ/
Өвөр байгалийн хязгаарын “Тарваган тахлыг эсэргүүцэн судлахстанц”-ын мэргэжилтнүүд аймгийн ЗӨСТ-ийнхөнтэй Дадал сумын нутагт хамтарсан шинжилгээ явуулав.

Шинжилгээгээр 42 мян.га талбайд хайгуул хийж,  184 нэгж сорьц олборлон нян судлал болон молекул биологийн шинжилгээ явуулахад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох халдвар илрээгүй байна.

Өвөр байгалийн хязгаарын “Тарваган тахлыг эсэргүүцэн судлах  станц”-ын дарга А.Б.Мощкин хамтарсан шинжилгээ судалгааны дүнгийн талаар Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунд танилцуулж, аялал жуулчлалын чухал төв болох Дадал суманд тарваган тахал болон түүнтэй хам тохиолддог халдваруудын голомт тайван байгааг онцлов.

ОХУ-ын Засгийн газраас 2016 оны есдүгээр сард баталсан “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”, Хэнтий аймгийн Засаг дарга ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын засаг дарга нарын хамтарсан гэрээний дагуу дээрх ажил өрнөжээ.

Монцамэ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан