Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг явагдаж байна.

http://khentii.mn/wp-content/uploads/2019/07/01arch.jpg
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн 150-р тогтоолоор төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд улсын үзлэг явуулахаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг 6 сарын 27-оос 7 сарын 3-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Дадал суманд ажилласан бол өнөөдөр аймгийн төвийн төрийн байгууллагуудыг шалгана.
Тус шалгалт нь 4 жил тутамд 1 удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хувьд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн үндсэн 4 чиглэлээр шалгахаас гадна зөвлөн туслах зорилготой юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан