С.Баяр З.Энхболдод хариу барьжээ


Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын талаар Тамгын газрын дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө “Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь 10 байшинг илрүүлчихээд байна. 10 биш, долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюутолгойн гэрээг байгуулсны дараа л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллароор байшин худалдаж авах болсон... Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, “10 байшинг нь хурааж авсугай” гэсэн шийдвэр гарсны дараа түүний гүйцэтгэлийг нь АНУ-ын тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлнэ. Ийм маягаар хоёр улсын хууль сахиулах байгууллагыг хамтран ажиллуулахаар ерөнхий прокурорыг дагуулж явсан” хэмээн дурдсан байв.
Үүнд хариу болгож Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудсаараа дамжуулан “Ойлгохгүй юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ЗЭ (З.Энхболд) ийм ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү. Тэнд очиж мөрдөгч хийнэ, энд ирж шүүгч хийнэ. “10 байшинг илрүүлэх”-ийн тулд АНУ явах хэрэггүй. Манай хэдийн авч борлуулсан хэд нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ил байгаа, аль 2007 оноос хойш. “Оюутолгойн гэрээнээс хойш баяжсан, хэдэн сая ам.доллароор байшин авах болсон” гэж. Гэрээг 2009 онд байгуулсан. “Авлигын хэргээр ял өгөөд” гэж шүүгч мэт даналзав. Би маш том дарга болчихлоо, надад хууль одоо хамаагүй гэж бодов уу? Omnes ante legem aequi (хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим) гэж дуулсан байгаа даа, ЗЭ маань? ЗЭ үе үе манийг өдөх юм. Би хариу л барив. Намайг сүүлийн дөрвөн жил шалгаж байгаа. Удахгүй шүүх хурал болно. Хэргийн учир тайлагдах биз. Түүнээс өмнө өөртөө илүү ажил удах хэрэггүй л баймаар. “Хар хүний өмнөөс шар хүн” гэдэг шиг үндсэн ажлаа л хий л дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар ажил ихтэй байдаг сан” гэжээ.
Бэлтгэсэн: Б.Уран
ЭХ СУРВАЛЖ: UNUUDUR.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан