Ш.РАДНААСЭД ГИШҮҮН ЭЭ, ТА ГОНШИГОНОХ ХЭРЭГГҮЙ


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт МАН-ын Хяналтын Зөвлөл хуралдаж хэд хэдэн гишүүндээ хариуцлага тооцсон.Тодруулбал, МАН-амын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзлаа.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг дээрх шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, хүчингүй болгох чиглэл өгөөд байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан хэдий ч ямар шийдвэрт хүрсэн нь тодорхойгүй байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гарагт Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд МАН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлдөө өгчээ.

Тэгвэл асуудал хаанаас эхлэлтэй вэ? Засгийн газрын өргөн барьсан төслөөр 2016 онд Эрүүгийн хуульд оруулсан дагаж мөрдөх өөрчлөлт дээр хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй. Харин байнгын хорооны хуралдаанаар 2017 оны дөрөвдүгээр сард Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг шинэчлээд баталчихсан байгаа юм. Тухайн үед Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гаргаад бүх гишүүн дэмжсэн. Хөөн хэлэлцэх хугацааг хөндсөнөөр “Жаст”-ын Ш.Батхүү, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарт холбогдох хэргүүд хаагдаж болзошгүй байна. Тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дэмжиж, О.Баасанхүү эсэргүүцэж байсан нь байнгын хорооны хуралдааны протоколоор ил болж, энэ асуудлаар МХЕГ-ын албан тушаалтнуудын хэргийг хаасан асуудал ч давхар сөхөгдөв. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан Ш.Раднаасэд гишүүнтэй нэг анги байсан нь олны анхаарлыг татаж байна.

Гэтэл Ш.Раднаасэд гишүүний зүгээс “Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаанд өөрчилсөн” гэв. Гэвч түүний санаачилсан хууль авлигачдад ял завших боломж олгож байгаал олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Харин эрхэм гишүүн “Говь-Алтайг надаас салгах санаа” гэмээн гоношигонож зогсох.

 Тэгвэл Ш.Раднаасэд Говь-Алтайд юу хийсэн хүн бэ? Үзүүлээд буцаагаад өгье гэсэн ч хийсэн ажил бүтээсэн гавъяа байхгүй. Ш.Раднаасэдийг сонгогдоход өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байсан Говь-Алтай өнөөдөр ч аймгуудаас аймгийн доогуурт бичигдэж буй. Өссөн дэвжсэн дээшилсэн зүйлгүй. 2020 оны сонгуулиар Говь-Алтайгаас лав боломжгүй байхгүй. Үүнийг нь намыхан нь ч олж харсан байх. Иймээс Ш.Раднаасэд гишүүнээ та гоншигонож гүйх хэрэггүй. Алдаа гаргасан бол эр шиг хариуцлагаа хүлээж сурахад суралц!

П.АНИР 
Оллоо.мн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан