Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон


Архитекторуудын гайхамшигт шийдэл, барилгачдын уран гар, бурхан ухаанаар бүтээгдсэн тансаг орчин, хэдэн мянган тэрбум ам.доллараар үнэлэгдэх том орд харш, гайхамшигтай сод бүтээлүүд дэлхийд цөөнгүй. Тэдгээрээс онцлон дэлхийн хамгийн том 10 хувийн ордонг нэрлэсэн байна.
Энэхүү жагсаалтанд зуун дамнан ирж, өнөө ч үнэ цэнээ алдаагүй ордон, орчин цагийн техник технологийн хөгжлөөр бүтээн боссон харшууд ч бичигдсэн байна.
Арав: “Updown Court”
ХIХ зуунд Их Британи улсад баригдсан хамгийн том хувийн ордон гэгддэг “Updown Court” нь 230.000 ам.метр талбайтай, 58 хэсэг бүхий 103 өрөөтэй, италийн гантиг чулуун шалтай төдийгүй гаднаа цэцэрлэгт хүрээлэн, ой модоор хүрээлэгдсэн газартай юм.
Мөн 50 хүний суудалтай кино театр, биеийн тамирын заал, дотор хөлбөмбөгийн талбай, морьны хашаа цаашлаад уран зургийн галлерей, судалгаа, номын сан гэх мэт бүхий л тансаг хэрэглээг энэ ордон өөртөө агуулжээ. 2005 онд дэлхийн хамгийн үнэтэй ордноор нэрлэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар 70 фунт буюу 138 сая ам.доллароор үнэлэгдэж байна.
10-1 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Хэрвээ та энэхүү ордонд амьдардаг байсан бол Элтон Жон, Ханхүү Чарлзын эхнэр Сара болон Brian May нартай хөрш байх байжээ. Гайхалтай байгаа биз.
Энэхүү ордонд үе, үеийн алдартай, нэр цуутай хүмүүс амьдарч байсан юм. Хамгийн анх Английн гүнж Аннад зориулан барьсан бөгөөд 8 унтлагын өрөө, 4 зочны өрөө, 4 ариун цэврийн өрөө, нэг усан сантай юм.
Түүний дараа буюу  1962-1976 оны хооронд генерал Филипп эхнэр Памела болон 4 хүүхдийн хамт амьдардаг байжээ. Харин 1977 оноос Египетийн хунтайж Сами Гайед /Sami Gayed/ эзэмших болсон бол 1999 онд холливуудын жүжигчин Bruce Willis худалдан авсан байна.
Ес:Maison de L’Amitie
АНУ-ын хамгийн үнэтэй төдийгүй хамгийн том ордуудын нэг бол Maison de L’Amitie юм. Флоридагийн эрэг дагуу 270.000 ам.метр талбай бүхий нутаг дэвсгэрт байрладаг. Орд нь нийт 3 залгаа хэсгээс бүрдэх бөгөөд 2 хэсгийг нь зочдод зориулан барьжээ.
Нийт 18 унтлагын өрөө, 22 угаалгын өрөө, уран зургийн галлерейтай бөгөөд хараа булаам далайг харан зогсох 380 ам.метр талбай бүхий том цонхтой юм. Өрөөнүүд нь 6-12 метр өндөр таазтай, гантиг, боржин чулуугаар дотоод чимэглэлийг хийсэн байна.
9-1 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Үүгээр зогсохгүй алт, очир алмаазаар ариун цэврийн өрөөний чимэглэлийг хийжээ. Гал тогооны өрөө гэхэд зэвэрдэггүй ган хэрэгсэлтэй аж. 50 гаруй автомашины гарааш байх бөгөөд сум нэвтэрдэггүй цонхтой юм байна.
Энэхүү гайхамшигт харшийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2005 онд худалдан авч байсан бөгөөд 2008 онд Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлевд худалджээ. Гэвч тэрээр гэр бүлээ цуцлуулах болсноор дахин эзэмшигчийн асуудал гарч ирээд байгаа аж.
Найм: Fleur de Lys
Дэлхийн хамгийн гайхалтай барилгуудын нэг Fleur de Lys нь  Калифорни мужид байрладаг бөгөөд 35046 ам.метр талбайг хамардаг байна. Нийт 12 унтлагын өрөө 15 ариун цэврийн өрөө, 50 хүний суудал бүхий кино театр, 370 метр гүйлтийн зам, спорт заал, хурлын танхим, дээд зэрэглэлийн усан сан, теннисны талбай, зочид хүлээн авах ордон зэргээс энэхүү гайхалтай харш бүрддэг.
8 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
2002 онд ашиглалтад орсноор David I. Saperstein болон түүний эхнэр Suzanne Saperstein нар эзэмших болжээ. Гэвч хосууд 2004 онд гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргаснаар эхнэр нь дангаар эзэмших эрхтэй болж, улмаар 2006 онд 78 сая фунт буюу 125 сая ам.долларын үнэтэй худалдах болсон юм. “Los Angeles Times”-д дурдсанаар 2014 онд Норвегийн тэрбумтан Фжелберг /Fjellberg/ 102 сая ам.доллараар худалдан авсан хэмээн бичжээ.
Долоо: Dracula’s Castle
Домогт Дракулагийн ордон нь Трансилвани ба Валлакия /Wallachia/ -ын дунд оршдог бөгөөд Румын хамгийн сонирхолтой газруудын нэг юм. Эдүгээ харш жуулчдад зориулсан үзүүлэнгийн зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд сонирхолтой интрьер дизайныг өөрийн нүдээр харах боломжтой юм.
7 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
1920 онд Унгар улс Трансилваний газар нутгийг алдсанаар уг цайз Румын Вант улсын хааны ордон болсон байна. Хатан хаан Мэри ордноо Чехийн архитектор Карел Здени Лиман Karel Zdeněk Lнman/ – аар засан сэргээсэн байна. Одоогоор “Habsburg-Lorraine” ордны гишүүн, Унгарын ханхүү Доминик Бон Хабсбург /Dominic von Habsburg/  эзэмшдэг  бөгөөд анхны хувийн музейгээ болгосон байна.
Зургаа: HalaRanch
Колорадо мужийн Аспенд орших Hala Ranch нь 95 акр газар буюу 380000 ам.метр газар нутагт орших үл хөдлөх хөрөнгө юм. 1991 онд “Hansen” констракшн “Hagman Yaw”–ны загварын дагуу барьсан байна. Ордны төв хэсэг нь Цагаан ордноос ч том бөгөөд 15 унтлагын өрөө, 16 ариун цэврийн өрөөтэй. Дотор засал чимэглэлийг улаан зандан мод, хүрлээр хийжээ.
6-1 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Усан сан, теннисний талбай байхаас гадна загасчлах нуур хүртэл бий. Уг ордонг АНУ-д элчин сайдаар ажиллаж байсан Саудын Арабын ханхvv Бандар Бин Султан түр хугацаанд эзэмшиж байжээ. “Форбес” сэтгүүлээс АНУ–ын хамгийн үнэтэй /135 сая ам.доллар/ хувийн эзэмшлээр нэрлэж байсан удаатай. “Wall Street Journal”–д дурдсанаар 39 сая ам.доллараар Жон Паулсан /John Paulson/ худалдан авсан байна.
Тав: Aaron Spelling Manor
Францын хэв маягаар баригдсан энэхүү орд нь Калифорни мужийн Холмби Хиллзийн /Holmby Hills/ зэргэлдээ 5200 ам.метр талбайтай бөгөөд нийт 123 өрөөтэй бөгөөд усан сан, теннисний талбай, спорт заал гэх мэт чөлөөт цагаа өнгөрөөх олон газартай.
5-1 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Мөн 100 автомашины зогсоолтой бөгөөд үүний 16 нь онцгой шийдэлтэй юм. Лос-Анжелесийн хамгийн том энэхүү орд 1988 онд зохион бүтээгдсэн. Загварыг нь архитектор James Langenheim гаргасан бөгөөд анхны эзэмшигч нь телевизийн продюсер Арон Спеллинг /Aaron Spelling/ байсан юм. Одоогоор  Formula One” групийн ерөнхийлөгчийн охин Петра Стэнт /Petra Stunt/ – ын нэр дээр байдаг
Дөрөв: Fairfield Pond
Нью–Йоркийн Хамфтонд байрлах томоохон хувийн эзэмшил юм. 249 сая ам.доллараар үнэлэгдсэн энэ орд 1998 онд баригдаж эхлээд 2003 онд ашиглалтад орсон юм. 5900 ам.метр талбайтай энэхүү ордонд 29 унтлагын өрөө, 18 ариун цэврийн өрөө бий.
4 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Мөн сагсан бөмбөг, теннисний талбай, 3 усан сан, 2 боулингийн талбай, 164 хүний суудалтай кино театртай бөгөөд эдгээр байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангах хувийн дэд станцтай ажээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч “Renco” компаний захирал Айра Реннерт нь хүдэр хайлуулалт болон автомашин үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг нэгэн билээ.
Гурав: San Simeon
АНУ–ын Калифорни мужид орших энэхүү түүхэн ордны загварыг архитектор Жулиа Морган гаргасан байдаг. Америкийн бизнесмэн Уильям Рандолфд Хэйрст энэхүү ордноо 1919-1947 онд барьсан бөгөөд 1865 онд түүний аав энхүү газрыг анх худалдаж авснаар хожим гайхашигт харш сүндэрлэсэн юм байна.
3-1 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Ордон баригдсанаас хэдхэн жилийн дараа буюу 1951 онд Уильям Рандолф нас барснаар 1958 оноос түүхэн дурсгалт газар болжээ. Үнэт, ховор эртний урлагийн бүтээл, уран зургууд энэхүү ордонд хадгалагддаг ажээ. Ордоныг “Hearst Castle” гэж нэрлэдэг ч “San Simeon” гэх нь элбэг юм байна.
Хоёр: Antilla
02 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Энэтхэгийн Мумбай хотын нэгэн үнэт шигтгээ болсон “Antilla” нь 2010 онд баригдаж дуусчээ. 173 метр өндөртэй уг барилга 2 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна. 2014 оны нэгдүгээр сарын байдлаар Английн Букенгемийн ордны дараагаар орох дэлхийн хамгийн үнэтэй барилгаар нэрлэгдээд байгаа бөгөөд “Reliance Industries” – ын тэргүүн Мухеш Амбани /Mukesh Ambani/ эзэмшдэг.
Нэг: Istana Nurul Iman
Дэлхийн хамгийн том ордон хэмээн Генниссийн номонд бичигдсэн энэхүү ордон нь Брунейн султан хааны харш юм. Тус ордон нь Бруней голын эрэг дагуу байрладаг бөгөөд “Ayala” хэмээх Филиппиний барилгын компани 1984 онд барьжээ.
1-4 Архитекторуудын гайхамшигт шийдэлтэй дэлхийн хамгийн том хувийн 10 ордон
Нийт 200.000 ам.метр бүхий талбайтай бөгөөд 1,5 тэрбум ам.доллараар үнэлэгддэг юм байна. 1788 өрөөтэй бөгөөд 257 нь ариун цэврийн өрөөтэй.
Мөн 5000 гаруй хүнийг хүлээн авах танхим, 110 автомашины гарааш, 5 усан сан, морин поло тоглох талбайтай. Дашрамд сонирхуулахад, 564 лааны суурь, 51000 гэрлийн чийдэн, 44 шат, 18 цахилгаан шаттай хэмээн бүртгэгджээ.
barilga.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан